Дуусгаагүй ч таалагдсан санаа, оноо зэргийг мартаагүй дээрээ бичлээ.
Өдөр нь бага зулзагаа хөхүүлэхээ болиод, өдрийн цайгаа уунгаа номоо уншина гэдэг үнэхээр кайфтай...
Нэг удаадаа иймэрхүү үдийн цай.
Зүүн доод хэсэгт байгаа нь гар утсны уут. Өнгөрдөг зун монголоос бэлгэнд ирсэн.
Яг одоо миний гар утас гэргүй яваад байгаа юм. Муудаад, хаячихсан чинь, шинээр авах гэсэн сэтгэлд нийцсэн нь олддоггүй ээ.
Яг энэ хуудсыг уншсан өдөр бол 2 сарын 14 байлаа. Дуртай амттанаа идэнгээ Барак Мишээлдээ гэрлэх санал тавиад бэлзгээ гэнэт гардуулж буй хэсэг...
Номын тухай гэснээ шаал өөр зүйл бичээд явдаг гэнэ ээ.
Гол зүйлдээ орох уу даа...
Гэрлэлт, төрөлт, эхнэр байх, ээж байх нь ямар нэгэн зүйлд хүлээстэй юм шиг мэдрэмж байнга дагаастай гэж бичсэн байсан.
Энэ бүр яг шүү тийм ээ. Ажлаа хийсэн ч, түр гадагш гарсан ч, ямар нэг ном уншиж эхлээд бага зэрэг амраад суусан ч сэтгэл санаа тувт арагшаа зовоостой. Дэлхийн аль ч өнцөгт эмэгтэй хүн тулгарлаг асуудлын нэг юм даа...
Хүүхэд өвдөхөд буруутай юм шиг мэдрэмж төрөх.
Энэ бас л яг шүү. Зулзагууд минь халуурах, өвдөхөд ээж л буруутай юм шиг санагдаад сэтгэл санаа тавгүйтээд байдаг юм. Өөрөө өмнөөс нь өвдчихмөөр санагддаг шүү.
Ажил ихтэй, завгүй нөхрөө хүлээнэ гэдэг бас л олон эхнэр хүний давах ёстой даваа юм даа. Хэ хэ. Барак "харьж байна, бараг ирчихлээ" гэж хээв нэг хэлдэг байсан байгаа юм. Тэгсэн хэрнээ охидоо унтсан хойно, бүр хүлээж цөхрөөд унтсан хойно ирдэг байлаа.
Эрэгтэй хүмүүс бүгд тийм юм биш үү? Ха ха. Хань ижил бас орж явна аа, очиж байна аа гэсэн мөртлөө миний тооцоолсноос илүү цаг зарцуулж ирдэг шд. Их сонин... Тооцоолж буй цагаа бага зэрэг уртасгах ёстой гэж бодов. Ккк
Мөн 227 болон 228 хуудсан дахь хэсэг таалагдлаа.
Өөрийн амьдралаа аз жаргалтай байлгахын тулд өөрийгөө, өөрийнхээ хэмнэлийг өөрчлөх ёстой гэдгээ мэдэрсэн гэнэ.
Өглөө 5:00 цагт зааланд очиж дсгал хийнэ. 6:30 гэртээ харьж ирээд охидоо босгоод албанд нь хүргэж өгнө. Үүндээ ээжийгээ туслуулна.
Оройд 18:30 оройн хоолоо иднэ. 19:00 усанд орж, орондоо орцгоон үлгэрээ уншина. 20:00 гэрлээ унтраана.
Дайчин гэж үнэлэв. Одоогоор хөхүүлж байгаа гэдэг шалтгаанаар өглөө их хойрго болсон надад толгой руу орох шиг л боллоо. Араас нь нэхнэ ээ...
...Охидоо хүчтэй, цэгцтэй болгох, хуучинсаг эцгийн эрхт ёсны аливаа хэлбэрт дасгалгүй өсгөх...
...Харин охидоо гүйцэж амьдрах, хамт байж чадах эсэх нь Баракын зохицуулах асуудал...
Гэсэн хэсэг их таалагдлаа. Би бас охидоо хүчтэй, бие даасан болж өсөөсэй гэж боддог доо...
Яг одоогоор Барак ялаад тэднийх цагаан ордон луу нүүх гэж буй хэсэг дээр явна. Өөртөө амжилт.
2020年2月17日月曜日
2020年2月14日金曜日
О.Мишээл
Тун догь ном эхэлчихлээ.
Ялангуяа Барактай танилцсанаас хойш.
Шимтэн шимтэн уншиж байна. Хараахан дуусаагүй байна л даа.
Яагаад ч юм Обама анх ерөнхийлөгч болж гарч ирэхдээ л таалагдаад байдаг байлаа.
Тэгсэн учрыг нь олсон. Номонд дуртай, задгай мөнгөөрөө, мөнгө л байвал ном авч уншдаг гэсэн байна.
Надтай адил. Өөрийгөө дэлхийн хүнтэй зүйрлэчихлээ. Зөвдөв үү? Буруудав уу? Хи хи. Алдас болох вий дээ.
Мишээлийн бага нас тийм гэх гоц гойд юмгүй өнгөрчээ. Ээж аав нь түүнийг болон ахыг нь байнга дэмжигч байжээ.
Би бас бага насаа бодлоо. Ижий аав минь үргэлж намайг дэмжигч байсан. Одоо ч дэмждэг. Багадаа их л үнэтэй франц хэлний сурах бичиг, толь бичиг авмаар байна гэхэд яаж ийгээд л мөнгө олж өгдөг байлаа. Оюутан байхад минь хүртэл ханзны толь, тайлбар толь бичиг авахад минь хүртэл үгүй гэж хэлж байгаагүй юм даг. Тухайн үедээ их л үнэтэй байсан даа эдгээр толь бичгүүд.
Одоо ч ийм тийм ном авмаар байна гэхээр маш хурдан гүйж очоод авчихдаг, япон явах хүн олох гээд л чармайдаг гээд л.
Мишель гэдэг нэр ч бас их дотно. Тэртээх 17 жилийн өмнөх нэгэн дурсамжийг минь санагдуулна.
Том зулзага төрөөд бид нэр өгөх хариуцлагатай ажил шинэ ээж аавд тулгарав. Эмээ өвөө нарыг нь оролцуулахгүй, өөрсдөө л нэр сонгож бичээд будаанд хийж шигшинэ гэж зүтгэсэн. Нийт 5 нэр бичсэний нэгэнд Мишээл гэдэг нэр байсан. Хань ижил бид хоёрын яг хэн нь бичсэнийг одоо санадаггүй.
Харамсалтай нь энэ тэр таараагүй л дээ. Өөр нэр гарч ирсэн. Том зулзагатаа энэ тухай хэлэхээр Мишээл гээд гараад ирсэн бол аль ч улс оронд дуудахад хялбар гоё нэр байх байж дээ гэдэг юм.
Иймийн учир гарчгаа монгол дуудлагаар, монгол нэрээр нэрлэсэн болно оо...
Нөхөр Баракийн хувьд бага нас нь бас л адал явдал гэх юм уу? Нэлээд өрнөлттэй байсан байгаа юм. Тийм ч болохоороо нэлээд өвөрмөц ертөнц болж хүмүүжсэн шиг.
За тэгээд агуулгын хувьд гэвэл та бүхэн мэдэж байгаа байх өө. 2 жилийн өмнөх ном, дээрээс нь нэлээд шуугиан тарьсан ном тул.
Уншиж дуусаад нэмж тэмдэглэл бичвэл бичнэ ээ. Тухайн өдрийн тэнгэр мэдэх байх шүү...
Жич: Зүрхтэй тавган дээрх бол дунд зулзагын хайлуулж цутгасан чоко. Бүр какаоноос нь эхэлж хийсэн тул аманд орохоороо нэг тийм барзгар байсан. Хэ хэ. Яг юу гэж хэлэхийг мэдэхгүй байна. Ямар ч байсан гөлгөр биш. Тослоггүй...
Уншигч олондоо амжилт хүсье өө. Вирусанд ялагдаж болохгүй шүү...

Хайрын сар
Хайрын сарыг хэн их хүлээж, хэн их догдолж байна вэ гэвэл охид. Хэ хэ. Энэ охин хүүхэд чинь иймэрхүү сэтгэл санааны төлөвшил нь хүү нараас эрт төлөвшдөг гэсэн тийм ээ.
Үүнийг аль эрт 1 сард хийгээд тавьчихсан. Ккк. Өнгөрдөг жил гурван хөвгүүнд дуртай байсан юм дагуу даа.
Энэ жил нэг нь хасагдаад хоёр болсон гэсэн шүү. Ха ха. Хасагдсан хөвгүүн азгүй тэ. Миний хөөрхөн охины шалгуурыг даваагүй. Хи хи.
Өнгөрдөг хагас сайнд нэг чоконы арга хэмжээнд оролцсон. Төлбөртэй гэж байгаа тэр нь. Өөрсдөө чокогоо хэвэнд цугтаад, бооно. Хэвэнд цутгасаныгаа хатаж байх хооронд чоког хэрхэн хийдэг, ямар хүмүүс ажилладаг, ямар орноос түүхий бүтээгдэхүүнээ авдаг гэх мэт тулгамдаж буй асуудлынх нь талаар ярьсан.
Дунд зулзагат минь хүнд санагдсан байж магад ч хэзээ нэгэн цагт хэрэг болж магад л юм. Мэдлэгийн санд нь багахан ч гэсэн хувь нэмэр болох санаатай оролцохыг зөвшөөрсөн.
Энэ цаастай нь харин үйлдвэрийнх шүү. Fairtrade бүтээгдэхүүн.
Төлбөрөө өөрийнхөө хадгалсан мөнгөнөөсөө гаргасан. Хөөрхөн. Чоко гэдэг үгэнд нь л болж оролцохоор шийдсэн л дээ хөөрхий минь. Ккк. Олон танихгүй хүмүүстэй, дээрээс нь бага насны хүүхэд ганц охин минь байсан.
Ээж оролцоогүй л дээ. Хариуцаж буй хүнтэй нь нэг дор ажилладаг болохоор мэдээлэл авсан. Тун дажгүй биеэ даасан охин байна гэж магтсан.
Завгүй амралтын минь эхний өдөр нэг иймэрхүү...
Тэгээд ч бага халуураад, эмнэлэг домнолог гээд. Харин хүргэж өгч авах ажлаа бол сайн гүйцэтгэсэн дээ...
Өнөөдөр өгнө, өнөөх азтай хоёрт. Хэ хэ.
Хань ижил харин хэдэн чокотой ирэх нь үү? Гэхдээ ажлын газрынхан нь үүнийг тэмдэглэхээ больсон өнгөрдөг жилээс.
Амралтаа сайхан өнгөрүүлсэн биз дээ? Та нар минь ч...

ラベル:
Дунд зулзага
2020年2月13日木曜日
Бага зулзага мину
Бага зулзагынхаа талаар бага бичээд байна аа даа тийм ээ?
Дундахаа төрүүлчихээд их л олон зүйл бичсэн байдаг юм билээ. Бараг сар бүрийнх нь ааш араншин, эрдэм зэргийг бичиж үлдээсэн байх юм билээ.
Өнгөрдөг тав дахид здээс хойш цэцэрлэгээс нь залгасан.Гэнэт өндөр халуурсан. 38.8 хүрч.
Цэцэрлэгийнх нь сувьлагч багш нь
Тарахад нэг цаг дутуу байсан. Зулзага руугаа давхисан. Өдөр очиж хөхүүлэхээ больсон болохоор санаа юм болов уу? Хямраа юм болов уу? гээ л элдэв зүйл бодсоор л...
-Өмнө нь ингэж гэнэт өндөр халуурч байгаагүй тул roseola infantum (exanthema subitum, sixth disease) байх.
-Өө тийм үү? За байдлыг харзнана аа. Баярлалаа.
Тэр өдөртөө халуун нь буугаагүй. Хагас бүтэн сайнд ч буугаагүй. Хагас сайнд эмчдээ үзүүлсэн. Хоолой нь улаан байна гэсэн. Эм бичиж өгсөн.
Нэг дэхэд бидэн хоёр албандаа яваагүй. Утасдаад л хэлчихсэн. Хаа очиж манай ажлынхан их ойлгож хүлээж авна шүү дээ.
Цэцэрлэгийнхэн бол иймэрхүү үед аль болох амраах санаатай. Арга ч үгүй. Бусад хүүхдэд халдах учраас.
Эмч болохоор халуун нь буухгүй бол roseola гэж хэлж мэдэхгүй, гэсэн.
Нэг дэхийн үдээс хойш халуун нь буусан. Санаа дагаад тэр юм уу бие нь бага зэрэг улайгаад, тууралт гарсан шиг санагдсан.
Хоёр дахид энд нийтийн амралтын өдөр байсан учраас бөөнөөрөө гэр зуур.
Гурав дахид шилжиж очих цэцэрлэгийн сургалт танилцуулга байсан тул бас л албадаа амраад, нялуурч өнжсөн.
Өнөөдөр 4 дэх. Албандаа явцгаалаа. Үдийн цайны алдад хөх чимчигнээд, энгэр нэвтэрээд л ирж байгаа юм. Ижийгээ санаа юм болов уу гээд л өмөлзөнө өө би...
Ямартай ч хүн болох даваагаа нэг нэгээр нь даваад л явж байна даа.
Дунд зулзага
-Дүүгээ хараад хараад уйдахгүй тээ, ээж ээ
-Юуг нь хараад, миний охин?
-Царайг нь, үйлдлийг нь гээд бүгдийг нь...
гэсэн, хөөрхөн. Гэснээс дунд зулзага бид хоёр оройд унтахдаа хөөрхөн хөөрхөн зүйл их ярина аа. Тэрүүхэндээ бас хүүхдийн гэнэн зовлон байна. Хоолой нь зангирч ирээд л ээжтэйгээ хөөрөлдөнө, хөөрхөн.
Гэх мэтчилэн зулзагуудынхаа дунд эргэлдэж байна даа гэж.
Хажуугаар нь номоо уншаастай...
Дараагийн бичлэгтээ бага зулзагынхаа сурч буй ааш араншингийн тухай бичнэ ээ...

Бага зулзага
Очирыг эрхшээв
Үүнийг бас эрхшээсэн.
Аль зун л уншиж эхэлсэн. Зузаан, дээрээс нь шашны ганц нэг хэллэг, урд хойд нас, ид шид мэдийн үзэгдэл гардаг тул нэлээд анхаарал шаардсан.
Хамаг ажлаа алдаад, анхаарлаа төвлөрүүлж унших боломж байхгүй тул ингэж цаг зарлаа. Сүүлдээ бүр хурдан уншиж дуусгаад дараагийн номоо эхлүүлмээр санагдаад байсан.
Мөн энд тэнд уншиж байсан газраа тавиад л босдог байсан тул сүүлдээ ном минь жаахан өнгөө алдах тийшээ хандаад.
Би чинь ном дэвтэр муухай байхад жаахан дургүй талдаа. Тэр чанарыг минь том зулзага дуурайсан талдаа. Дунд зулзага одоогоор сайн мэдэгдээгүй л байна. Номыг бол сайн уншина...
Уншиж байх явцад шинэ хэллэг, үгтэй нэлээд хэд тааралдав.
Жишээ нь аймсангуй гэдэг үг маш их гарсан. Урд нь бараг сонсож, уншиж байгаагүй болохоор шинэлэг санагдсан. Яг энэ үгийг нет дэх толь бичгээс хайгаад олоогүй. Утгыг нь бол гадарлаад байгаа ч, яг тайлбарыг нь харах гэсэн хэрэг...
Мөн алавхийх гэдэг үг хэд хэд гарсан. Эхэндээ би шалавхийн гэж бичих гээд алдсан юм болов уу гэж бодов. Сүүлдээ ийм үг байдаг юм байна гэж бодоод бас л өнөөх нетийн монгол үгийн тольноос харав. Байна. Баярлав. Утга нь моринд харайн мордох гэж байсан. Харин уг номонд хурдан, үтэр түргэн гэдэг утгаар сонгогдсон байлаа.
Агуулгын хувьд мэдээж таалагдсан шүү. Хүний хойд төрөл, урд төрөл, үйлийн үр гээд л. Гэгээрэл гэдэг бас амар хялбар олддоггүй шиг байгаа юм тийм ээ...
Буруу бодолтой, буруу үйлдэлтэй, зөвхөн өнөөдрөөрөө амьдарч би л болж байвал гэж үздэг хүмүүс нэг уншаад үзээсэй гэж бодогдсон. Хэдийгээр уран зохиол роман болов чиг, хүмүүст даваажин, тамыг тухай нэлээд тод томруун ойлгуулж өгөх юм болов уу?
Нэг сонирхолтой нь бага зулзага нэг өдөр хавтсыг нь хараад л учиргүй өөрийн хэлээр уншаад, гараа өргөн дээшээ хар аад чанга чанга яриад л сонин үйлдэл гаргаад... Бид урд насандаа хуврага байсан юм уу гэж өхөөрдөв. Ккк. Мөн дотор нь ариг цагаан ингэний уяатай ботго гэж гардаг юм.
Тэгээд л аан ботго гарсан тул мэдээд тэгж чанга чанга дуугараад уншаад байгаа мэт үйлдэл гаргасан юм болов уу гэж бодов шд. Хэ хэ.
Заавал энэ номтой холбох гээд, өнөөх л ботготой холбох гээд байна уу үгүй юу энэ ээж.
Гэснээс найзын хүүхэд тэр ботгоны дууг сонсоод яагаа ч үгүй гэсэн. Тэгсэн бага минь одоо ч тэр дууг тавихаар өмөлзөж уйлаад байгаа шд. Сонин...
За номын хорхойтнууддаа амжилт хүсье өө...

2020年2月7日金曜日
Он гарснаас хойш
2020 он гарснаас хойш подкаст гээч зүйлийг сонсоод байгаа.
Номны тухай их сонсож байх шив дээ. Тэгээд л шуналаа хөдөлгөөд, монгол руу ижий аавдаа ном захив.
Монголд ном авахуулахад амар болжээ. Хүргүүлчихнэ. Харин түүнийгээ наашаа суугуул нутаг руугаа авах гэдэг л асуудал шүү. Шуудан нь үнэтэй тийм ээ.
Наашаа найз нөхөд минь ирэхгүй юм байх даа. Тэгвэл бэлгэнд гоё ном захихгүй юу гэж мөрөөдөж энэ тэр. Захих юм байна уу? гэхээр номны нэр хэлчихдэг болохоор уг нь их амар шүү дээ би чинь. Хэ хэ.
Түүнээс ноолуур авах уу? Ийм тийм юм авах уу? гэж их асууна аа тэд минь...
Бас хүмүүс их влог бичдэг болж, подкаст хийдэг болж тийм ээ.
Найз минь намайг хийгээч гэсэн. Өө би ч блогтоо л үнэнч шүү. Хэ хэ.
Харин хань ижлийгээ хийгээч гэж санал болгох санаатай. Яриа хөөрөө нь яруу найраг шиг болохоор. Ккк.
Хүний хөгжлийн талаарх номны подкастыг сонсов. Дажгүй шүү. Гол нь хэрэгжүүлэх, хэвшүүлэх нь хамгаас чухал гэж толгой ойлгоод байгаа ч үйлдлээрээ харуулаагүй л байна.
Шөнөжин хөхүүлж байгаа даа гэдгээрээ түрий барьж байна аа. Яахав яахав. Нэг их удаа гэж дээ, удалгүй л мөөмнөөсөө гарах юм чинь...
Юу ярьж байлаа? Аан тийм.
Өглөөний гайхамшиг цуврал номыг захьсан байгаа. Бүсгүй минь нүүрээ угаа, Бүсгүй минь гомдоллохоо боль, Хөөрөх мөч, Дуугай, Бичиг үсэггүй хүн гээд зөндөө ном олж уншина гэж бодож, төлөвлөж байгаа.
Хүмүүс жилд 50 ном уншина гэж зорилт тавьсан байсан. Монголд байсан бол ч би бас ийм зорилт тавьмаар л байлаа. Япон хэл дээрх уншлагатайгаа нийлүүлбэл ч 50 хүрч магад л юм...
За уншигч олондоо ч мөн адил амжилт хүсье...

Сонин сайхан
2020年2月6日木曜日
Өдрийн хоол
Өдрийн хоолоо тухтай иддэг болох гээд л.
Өдөр очиж хөхүүлэхээ больсон тул ядаж өдрийн хоолоо тухтай идье дээ тийм ээ. Хажуудаа номоо тавингаа. Хэ хэ. Дараах зурагнууд дээхнийх шүү...
Үүнийг машиндаа идсэн. Том зулзага ээждээ хийж өгсөн. Угтаа бол ээж нь л хийж өгөх ёстой л доо. Япон ээжүүд үнэхээр ажилтай шүү, бахархмаар, гайхмаар...
Үүнийг саяхан урд нь хамт ажилладаг байсан тайвань хүүхэнтэй хамт хооллохдоо авсан зураг. Элдвийн зүйл хамж шимж ярьсан. Нэг цаг хаанаа ч хүрээгүй, дахин тухтай уулзахаар тохиролцоод л салсан.
Том зулзагын ээждээ хийсэн ээлжит хоол. Өөртөө хийнгээ үлдсэн материалаар нь ээждээ хийдэг юм.
-Өглөө босоход бэнто бэлэн болчихсон байдаг бол гоё оо.
Гэж байсан хөөрхий минь.
Би боддог юм. Хүүхдэд тодорхой хэмжээний ачаалал үүрүүлэх ёстой гэж. Бүгдийг нь бэлдэж өгөөд байвал хүүхдээ л эвддэг санагддаг. Бие даагаад амьдралд гарахаараа юу ч чадахгүй, шантарамтгай болдог шиг санагддаг юм.
Тэгээд л ээж нь бэнто хийж сурая гэж боддоггүй юм шүү, охин үр минь...
За энийг хэзээ идсэнээ санахгүй байна. Хэн нэгэнтэй хамт хооллохдоо идсэн байх. Хаая нэг ядарсан мэдрэмж төрөхөөрөө бага зулзагаа өдөр нь хөхүүлэхээ ганц нэг өдөр очилгүй, ингэж тайван хооллодог байсан юм.
Тэр үеийн л зураг байх. Тэгэхгүй бол хөхүүл ээж ядарна шүү дээ. Уг нь бол цоглог юм аа гэж хүмүүс гайхаад л байна. Оройд гэртээ харихаараа бас ядарснаа мэдрээд байдаг л даа...
За тэгээд жаахан маамаатай ээжүүд минь гэртээ хүүхдээ хараад бусдаас хоцрогдоод байна, олон зүйл амжуулмаар байна гэж өөрийгөө стрессдүүлэлгүй тайван амгалан байгаарай.
Ганц хоёрхон жил шүү дээ, жаахнаатайгаа ингэж нялуурах. Томроод ирэхээрээ угаасаа нялуурах нь багасаад, их том хүн болцгоосон мэт аашилна, тэд чинь. Хэ хэ.
Бие даагаад ирэхээрээ багых шигээ энгэрээс зууралдаад нялуурахгүй шүү дээ. Амжилт шүү бүгдэд нь.

Гал тогоо,
Зураг,
Сонин сайхан
Цас
Жил бүр уламжлалт цас гэдэг бичлэг хийдэг лээ. Энэ жилийх жаахан оройтчихлоо.
Яасан гэхээр цас ерөөсөө орохгүй явсаар, их дулаахан өвөл болж өнгөрлөө.
Тэгсэн хаврын эхэн сарын эхний өдөр цас ороод.
Өвөлдөө ороогүй цас
Хавартаа яагаад орно вэ? гээд л дуулмаар байна шүү.
Багыгаа авах гээд явж байгаа нь. Унаа тэрэгтэй улсад бас хэцэүү шүү, анхаарал болгоомж л сайн хэрэгтэй...
Дунд зулзага бөөн баяр. Дахиад жаахан ороосой гээд л хөөрөөд байх нь тэр.
Том зулзагаа мэссэж бичихийг нь хүлээгээд л байлаа. Хичээлээ тараад, ирж ав гэх юм болов уу? гээд. Тэгсэн байдаггүй ээ. Нэлээд оройхон харьж ирлээ. Царайг нь хараад л шууд ойлгосон.
-Цас ороод, баярлаад алхчихсан уу? Миний охин.
-Харин тэглээ, ёстой гоё байна. Хүйтэн ч гэсэн.
Бага зулзага цас хараад гайхаад л. Том зулзагын цүнхэн дээр орчихсон байсан цасыг гарт нь бариулсан чинь шууд л ам руугаа явуулж байсан. Хацарт нь хүргэсэн чинь тормолзоод гайхаад л, хөөрхөн. Анхны цас. Хорвоотой танилцаад л явж байна даа.
Дөнгөж орж эхлээд байхдаа. Өнөө өглөө 5 см орчим орсон байна лээ. Яараад зураг дарж амсангүй ээ. Одоо зам дээрх цас бол хайлсан байх.
Энд сурахаар ирсэн монгол оюутан цас орсонд их баярлаж байгаа бас. Хэ хэ. Дээр уулзахад цас орохгүй онцгүй байна өө гэж байсан юм.
Нэг их нэвсийж оролгүй тэгсхийгээд хүмүүсийг хорхойг дарж л байвал болох нь тэр дээ гэж.
Байгаль дэлхий дулаараад байна гэж яриад байгаа нь үнэн бололтой шүү. Өвөл болохоо байчихвал гэж бодохоор бас л онцгүй тэ. Өвөл нь өвөөрөө зун нь зунаараа, намар нь намраараа, хавар нь хавраараа л байвал...
За бүгдээрээ муухай вируснээс хол байцгаах юм шүү. Айдас хүйдэстэй ч...

2020年2月5日水曜日
A Global Career Navigator
Ойрд номоор амьсгалж байна. Япон монгол хоёулангаар нь.

Иймэрхүү ном, гарчиг харахаараа намайг бага байхад, 10 жилд байхад минь иймэрхүү агуулгатай ном, хувь хүний хөгжлийн тухай ном элбэг дэлбэг байсан ч болоосой.
Одооных шиг олон залуус уншсан номоороо хэлэлцүүлэг энэ тэр хийдэг ч байсан болоосой гэж боддог юм.
Энэ удаагийн ном "Дэлхийд гарцтай 100 ажил ба 10-д наснаасаа олон улсын харилцаанд кариерээ нэмэгдүүлэх тухай зөвлөмж" гэдэг ном.
За ер нь дэлхийд гэдэг үгнээс харахад л ойлгомжтой. НҮБ-ийн тухай, НҮБ-ийн харъяа олон төрлийн байгууллагуудын танилцуулга оржээ.
Мэдэх ч газар байна, мэдэхгүй ч байгууллага байна.
Сүүийн үед японы залуучуудыг гадагш гарахыг хүсэхээ байсан. Нэлээд дотогшоогоо болсон гэж их шүүмжлэх болсон юм. Энэ гадагшаа гэдэг нь гадаад улсад очих ажиллах, сурах хүсэл тэмүүлэл багассан гэж үзэж байгаа юм шүү.
Миний бодлоор настай хүмүүс нь харин их гадагшаа тэмүүлдэг шиг санагдсан. Яахав залуудаа хийдгээ хийчихсэн юм чинь завтай, мөнгөлөг байгаад тэгээд гадагшаа тэмүүлээд байна гэж хэлдэг л дээ. Үнэний ортой...
Яагаад энэ номыг зээлэх болсон бэ гэхээр? Охидоо уншиж үзээсэй, уншихаа байг гэхэд ядаж гарчгийг нь хараад аваасай гэж хүссэнийх.
Дунд зулзага ч яахав энэ номыг уншихад арай эрт, үг хэллэг нь хэцүү.
Харин том зулзага яг одоогоор ямар мэргэжлээр цааш явах вэ? Ямар мэргэжил сонгох вэ? гээд олон сонголтын дунд эргэлзэж байгаа учир, уншаасай гэж хүссэн юм.
Химийн сонгонд орчихсон, байсхийгээд л тест өгдөг болохоор одоогоор уншаагүй л байна.
Ямартай ч ээж хэд хоног энэ номыг тэвэрч, дэлгэж жаал эрглэлдэнэ гэртээ. Нүдэнд нь, сэтгэлд нь тортол эргэлдэнэ.
Гэснээс хүмүүс хүүхдээ яаж ном уншдаг болгох вэ гэж их асуусан байдаг, энд тэнд.
Миний бодлоор ээж нь аав нь зэрэгцэн унших. Өөөрөө үлгэрлэх. Хүүхдийнхээ уншиж буй номыг цугтаа уншаад ярилцах юм шиг санагдсан.
Охид минь ээжтэйгээ номныхоо тухай ярилцах дуртай, одоо эсрэгээрээ ээждээ энэ ном сонирхолтой гэж танилцуулдаг болсон.
Номны тухай бичих гэж байгаа ч юм шиг явж байснаа хальсан байна.
Би нь дөнгөж уншаад эхэлж байгаа юм аа. Үргэлжлүүлмээр санагдвал дахин бичнэ ээ. Хэ хэ.
Ном уншигч олон түмэнд амжилт хүсье ээ...

Өнөөдрөөс
Өнөөдрөөс бага зулзагаа өдрийн цайны цагаараа очиж хөхүүлдэг байсныгаа больж байгаа.
Яасан гэхээр? одоо явж байгаа цэцэрлэгийн барилга нь 40 жилийн өмнө баригдсан, хуучирсан гээд шинээр барихаар болсон. Тэгээд ирэх жилийн 4 сард ашиглалтад орох юм.
Барилгын ажил эхлээд, өдрийн цагаар том том машин, барилгын ажилчид ихтэй болсон тул би бас хажуугаар нь очиж тэнд төвөг удаад яахав гэж бодов.
Багш нартай нь ярилцаад, зөвлөлдөөд өдрийн хөхүүлэх цагаа зогсоохоор шийдэв.
Тэгээд ч бор хоолонд ороод, божийгоод ирсэн юм чинь, асуудалгүй л дээ. Одоо 4 сараас шинэ цэцэрлэгт орох учир өдрийн цэцэрлэгийн ризмд дасгах нь чухал гэж үзэв.
4 сараас гэрийн ойролцоо цэцэрлэгт явна. 2 эгч нь явж төгссөн цэцэрлэг. Багш нар нь сольж холигдоод өөрчлөгдсөн л дөө. Ганц нэг багш байж магад л юм.
Эгч нарых нь явж байсан цэцэрлэг бас шинээр баригдаад 4 сараас шал өөр газар оччихсон. Гэрээс ялимгүй жаахан холдсон. Хуучин барилга нь үнэн ойрхон байсан юм.
Нэг гэрлэн дохио өнгөрөөд л ордог байсан газар хоёр гэрлэн дохио өнгөрдөг болно. Орж гарахад хэр төвөгтэй байх нь уу? Ажлаа тараад очиж авахад цагтаа амжих нь уу? гээд л олон асуудал ундарч байна.
Бидний энэ жижигхэн асуудал дэлхийг донсолгоод байгаа вирусны хажууд ялихгүй ч гэсэн эмээ өвөө, хамаатан саднаасаа хол бүх зүйл өөрсдийн толгой дээр байдаг бидэндээ бол том шүү. Хэ хэ.
За тэгээд өдрийн цайны цагаа өөртөө зориулаад, үзүүлээд өгнө өө л гээд сууж байна. Ямартай ч уншиж амжаагүй өрөөстэй номнуудаасаа эхлээд уншиж дуусгах зорилт тавиад урагшаа...
Бүгдэд нь амжилт хүсье өө...

2020年2月4日火曜日
Мацаг мастер ном
Японд амьдардаг, энэ тухай судалдаг хүн бичсэн гэхээр нь нэлээд найдлага тавьж уншлаа.
Жаахан шүүмжилчих үү?
Гаднаас нь харахад гоё л доо. Хавтас нь гялгар, гөлгөр. Илж барихад таатай.
Доторх цаас бас тийм гялгар гөлгөр шохойтой цаасаараа. Сүүлийн үед тусдаа дэвтэрт бичиж тэмдэглэх цаг зав байхгүй тул шууд номон дээрээ өнгийн тодруулагчаар тодруулаад явчихдаг болоод удаж байна л даа.
Базргар, зүгээр цаастай ном бол гоё л доо. Урамтай.
Харин ийм шохойтой цаас ингэж тэмдэглэхээр сул тал байна. Хатахдаа удаан, номоо хаахаар нөгөө талын хуудсандаа очиж толбо үүсгэнэ гэх мэт.
Мөн гэрэл их голдог. Уншихад нүд их чилдэг. Гэрлээ заавал тохируулах шаардлага гарна. Тэгэхгүй бол гялбаад сайн харагдахгүй гэх мэт.
Хамгийн анхаарууштай нь номын цавуу гэх юм уу? Үдээс. Шохойтой цаас учраас тэгсэн үү? Ар нуруугаараа салаад салаад уначихлаа. Уран зохиолын ном байсан бол их л нямбайлж, дахин дахин сөхөхгүй, нэг л уншчихаад номын сандаа өрөөд тавих байлаа.
Харин гадны үг хэллэг ихтэй, дахин дахин нухаж өөрийн болгохын тулд байн байн сөхөж харах үе зөндөө гарлаа. Тэр тоолонд цавуу нь салаад унаад байлаа. Харамсмаар. Хайран сайхан ном минь гэж харамсал төрөөд байна.
Ер нь багаасаа ном дэвтэр муухай байхад жаахан дургүй байсныг ч хэлэх үү. Биднийг жаахан байхад дэвтэр номоо хавтасладаг, ирмэг нь эргэж бариад, салаад урагдахыг үздэггүй байлаа шүү дээ. Загнуулдаг ч байлаа.
Агуулгын хувьд шинэ мэдээлэл бол зөндөө л авсан. Өөрөө цааш нь дэлгэрүүлж судлах хэрэгтэй юм билээ. Түүнээс ганц энэ номыг уншаад л мацагийн талаар, аюурвед гээч зүйлийн талаар, гарч буй ургамлууд, хий шар бадгана зэргийн талаар бүрэн мэдээлэл авч чадахгүй нь ойлгомжтой.
Мөн жаахан эмх цэгцгүй бичигдсэн байлаа. Нуршуу санагдсан. Өөрийн дошагаа тодорхойлох арга бас жаахан ойлгомжгүй санагдав. Хий ч юм болов уу, Шар ч юм болов уу гэж төөрсөөр л байна.
Номын сүүлийн бүлэгт ургамлуудын гадаад буюу англи нэршил гэсэн гарчиг байсан ч яг энэ гарчигтай хэсэг байгаагүй. Хэвлэлийн алдаа юу бүү мэд. Гэхдээ л гадаад нэршлийг нь олж уншаад, эндээс хайж худалдаж авахад минь хэрэгтэй байсан тул уур ч хүрэх шиг...
Сүүлийн үед нэг юм ойлгож аваад байна. Шинээр худалдаанд гарч буй номны анхны хэвлэлтийг биш, хоёр дахь, гурав дахь хэвлэлтээс нь авч баймаар санагдлаа.
Уламжлалт хоол хүнс, дээхний эмээ өвөө нарын минь хооллох уламжлал л асар чухал юм байна даа гэж ухааран, номоо дуусгав.
Жич: Эхний зураг дээрх амттан бол бага зулзагын цэцэрлэгийн хажууд байдаг бялууны дэлгүүрээс авч идсэн. Эзэн нь Парис болон олон улсын бялууны тэмцээнээс хоёр ч удаа шагнал авч байсан гэсэн.
2 дахь зураг дээрх бол шар тосоор зуурсан арвайн гурил. Өгнөөний цайндаа уусан болно. Хааяадаа ингэж арвайн гурилыг шар тос эсвэл зөөхийгөөр зуурч иддэг юм.
За тэгээд мацаг сонирхдог эрүүл хооллолтыг сонирхдог хүмүүст амжилт хүсье өө. Судлах зүйл ихтэй, өөрийн болгож хэвшүүлэхэд бас их чармайлт хэрэгтэй сэдэв юм даа гэж...
2020年2月3日月曜日
Зурдаг болгоно доо
Хоёр эгч нь гайгүй зурдаг юм. Зургийн хичээл, дүрслэх урлагийн хичээл, энд тэнд найз нөхөддөө сайхан үг бичиж өгөхдөө хажууд нь хөөрхөн зуаг зураад өгчихдөг юм.
Тийм болохоор бага зулзагаа бас зурдаг болгочихвол ч... Гэж дураараа дураараа зүйл их бодно шүү дээ. Хэ хэ.
Бага зулзага зурсан анхны зураг. Эгдүү хүрээд зураг дарав.
Том том цаасаа бэлдчихсэн гэж байгаа. Элдэв зарлалын цаас, хуанлины цаас олноор бэлдээд тавьчихсан. Бага багаар зуруулж, харандаа бариулж сургана даа...
Хүүхэд бүр өөр өөр ч эгч нарыг нь сургасан аргаараа нэг оролдоод үзнэ дээ.
Бас дуулдаг болгочих санаатай. Энэ ээж арай л ихийг санаад, шунаад байна уу даа гэж бодож байна уу? Яахав ээ яахав.
Өө тийм, бас уншдаг болгочих санаатай. Хэ хэ. Номоо уншиж өгөөд л байгаа. Уртаашаа өргөөшөө хоёрхон ном. Бага үед нь олон, эрээн мяраан ном хэрэггүй гэж үздэг юм билээ. Тэр онолоор яваад, эгч нар нь номонд дурладаг бараг л битий уншаа, жаахан завсарлаа гэж хэлүүлэх нь холгүйгээр уншихад дурлаж байна.
Энэ өвчин энэ тэр жаахан намдахаар номын сангаар дагуулж явдаг болно доо.
За өөр юу байна. Санаа оноо? Мундаг авъяастай болгочихмоор зүйл...
Яг одоогоор санаж буй зүйл минь энэ гурав байна л даа.
Жаахан маамаатай ээж аавуудад амжилт хүсье ээ...

Завгүй амралт ба паян
Хагас бүтэн сайнд ер нь зулзагуудаа дагаад их завгүй болчихоод байдаг боллоо.
Бага зулзагын цэцэрлэг хагас сайнд үдээс өмнө нээлттэй хичээл хийсэн. Мөлхөө жаалтайгаа хэрхэн тоглож наадах, тэд нар юунд дуртай байдаг талаар хэлж, хамтдаа тоглосон.
Дараагаар нь зааланд шинээр баригдах барилгын ажлынхаа талаар мэргэжлийн хүнийг нь урьж авчран яриа хийсэн. Ирэх жилийн 4 сараас цэцэрлэг нь яг хажуудаа шинийг бариад хуучнаа нураах юм. Гэхдээ бага зулзага одоо 4 сараас өөр цэцэрлэг рүү шилжинэ. Шилжиж болно гэсэн бичиг нь ирсэн. Энэ талаар тусдаа бичнэ ээ...
Дараагаар нь эцэг эхчүүдэд зориулсан сургалт байсан. Хүүхдүүд, ер нь хүмүүсийг төрсөн он сараар нь амьтадаар тодорхойлдог тухайн хүний зан аашийн талаар зурхай? онол? сайн мэдэхгүй ч их сонирхолтой лекц сонссон.
Хариад гэрийнхнийгээ тодорхойлсон чинь ер нь таарах янзтай шүү. Дараа нэлээд дэлгэрэнгүй судална аа гэчихсэн байгаа...
Том зулзага их дээд сургуулийн шалгалтын дүйцүүлсэн шалгалт гээч юм сардаа нэг өгдөг юм. Тэр нь байж таарсан. Энэ шалгалтаар өөрийнхөө төвшинг мэдэж аваад, энэ их сургуульд орохын тулд оноогоо ахиулах хэрэгтэй юм байна, хичээх хэрэгтэй юм байна гэж мэдэж авдаг юм билээ.
Одоогоор хувийн сургуульд харьцангуй гайгүй өндөр оноогоор тэнцчихээр байна гэсэн. Улсын гайгүй гэсэн ганц нэг сургуульд оноо нь жаахан дутуу байгаад байх шиг байсан. За энэ талаар бас тусад нь бичнэ ээ...
Бүтэн сайнд дунд зулзага сагсны тэмцээнтэй, өглөө эртээ босоод хань ижил өдрийн хоол цайг нь бэлдээд хүргэж өгөөд, тэмцээнийг нь үзээд, үдээс хойш хамтдаа харьж ирсэн юм.
Энэ тэмцээн нь шинэ тамирчдын тэмцээн. Тэмцээн ч болдгоороо болоод өндөрлөв. Орой нь бэлтгэлтэй байсан юм.
Хань ижил машиндаа бөмбөг, ус буцалгагч энэ тэр гээд л ачсан гэж байлаа. Тэгсэн бэлтгэлд нь бөмбөг зэргээ хүргэж өгөхдөө машиныхаа арын хаалгыг юу ч бодолгүй онгойлгосон чинь ус буцалгагч нь унаж хагараад. Ус буцалгагчны өрөнд орчихов.
Цахилгаан барааны дэлгүүр явж авч өгөв шд. Шинийг. Айхтар үнэтэй эд байна лээ. Чаддагаараа жаал үглэв шд. Болгоомжтой байхад яадын бла бла... Ккк
Хань ижил энэ сагсны ямар нэг юманд явахаараа л барцадтай байгаад байна. Түрүү жилийн зун бас нэг газар хүргэж өгөх гэж явахдаа цагдаад торгуулсан. 7000 мянган иен, хэдэн оноо ч гэлээ дээ. Зогс гэсэн шугам дээр зогсоогүй гэсэн.
Том зулзага өдрийн хоолоо хийж аваад номын сан орох минь. Гэрт анхаарал төвлөрөхгүй байна гээд л гараад алга болсон.
Бага зулзага бид хоёр л мөөмдөөд л үлдэж байгаам, торойгоод л. Хэ хэ. Ээж гэхдээ зүгээр байгаагүй ээ, нэг ном эхлүүлээд авсан гэж байгаа. Мундаг уу? Хэ хэ.
Гэх мэтчилэн амралтын өдрийг завгүй, бас паянтай өнгөрүүлж байна даа гэж. Ирэх амралт бас завгүй...
Бүгдэд нь амжилт шүү...

登録:
投稿 (Atom)