2020年12月31日木曜日

Амттай ногоо ба амттан

Ойрын хөрш, холын хөрш айлуудаас, найзуудаас минь ногоо цагаа их ирнэ ээ. Тэр бүр зураг авахгүй л болохоос. Ганц нэг өвөрмөцийг нь харин зураг дарсан байна лээ. 

Дунд зулзага сонирхоод дарж өгдөг юм.  

Энэ цагаан лууванг 80 нас холоо гарчихсан эмээ тариалсан. Бидэнд өгч явуулсан. Хоёр хуруугаа гозойлгосон юм шиг харагдаж байгаа биз дээ, ээж ээ гээд зураг дарж харагдсан. 

Навчийг нь жижиг татаж хэрчээд бууз, хуушуур, банш зэрэгтээ хольчихдог. Цагаан хулуугаа болохоор шөлтэй хоолонд голцуу хийдэг. Хааяа л түүхийгээр нь нарийнхан хэрчээд салат хийнэ. 

Мөн үрээд шарсан загастай иддэг. Цуугаар амталдаг. Мундаг ажилтай хүмүүс бол нарийхан хэрчиж хатаагаад, иддэг гэсэн. 

Цагаан сонгино гэж нэрлээд байдаг энд. Шөлтэй хоолоо болсны дараагаар нь нарийн хэрчээд хийдэг. Мөн халуун тогооны хоол хийхдээ томхон шиг хэрчээд чанаж иддэг. 

Бас цуйвангаа болсны дараагаар нарийн нимхэн хэрчээд түүхийгээр нь, цуйван дээрээ тавьж иддэг. Амттай гэж юүхэв. 

Ногоо бичиж явснаа жаахан хөндлөндчихье. Цаастай нь Хирошима мужийн брэнд амттан. Дээхэн үед бол дан ганц анко буюу вандуйны нухаштай зарагддаг байсан. Сүүлийн үед миний дуртай шоколадтай, гичтэй гээд л зарагддаг болсон. 

Ажлын газрын хүүхэн Хирошима явахдаа авчирсан. Хамгийн түрүүнд дуртайгаа сонгож авна. Манайхан ч мэддэг, намайгаа анкод дургүй гэж. хэ хэ. 

Гэснээс өвөл болж, алим бага зэрэг хямдарсан. Нар минь гарч өдөр бүр нэг бөөрөнхийг идэхийг зорьж байгаа. 

За хэдхэн цагийн дараа он гарлаа. Ирэх жил хүртэл баяртай. Бүгдэд нь хуучин оноо сайхан угтахыг хүсье. Нэг жил хамтдаа байсан уншигч олондоо баярлалаа...

2020年12月30日水曜日

2020 оны сүүлийн...

Өчигдөр, өнөөдөр нарлаг сайхан өдөр байлаа. Эртээд орсон цас хайлаад, зам харласан. Харин ганц нэг мод ногооноороо. Хэдий өвөл ч гэсэн цэцэглээд, ургаад, ургуулаад л байх юм энд, цэцэгсийг.

Бага зулзага нэг хэсэг эмнэлэг домнолог явсан даа. Хүүхдийн хувийн эмнэлгийн үүдэн дэх цэцэг. 

Гэснээ энд нэг их хүнд өвдөөгүй, ойр зуур ханиад, бага зэргийн өвдөлт зэргээ хувийн эмнэлэгт очиж үзүүлэх нь элбэг. Эцсийн шатлалын том том эмнэлгүүдийнхээ ачааллыг тэгж зохицуулдаг юм билээ. 

Энэ талаар чадвал дэлгэрүүлж бичнэ ээ. 

Цэцэрлэгийн гадаах ваартай цэцэг. Би ийм нил хөх өнгөнд дуртай. Охид бас хааяа дуртай гэж сонсогддог. Хэ хэ. Гэснээс энд ийм урт урт цэцгийн ваар их ашигладаг. 

Манайд ч хэд хэд бий. Даан ч би ер ашиглахгүй юм даа. Зулзагууд томроод, цомцойгоод үлдэхээрээ харин ч нэг тариад, ургуулаад, арчлаад өгнө дөө гэж мөрөөдөж байгаа. Хи хи. 


Урлагийн үзлэг болсон доо, цэцэрлэгийн. Бид оролцож чадаагүй. Тэр арга хэмжээг нь тэмдэглэж хаа нэгтээгээс бэлэглэсэн цэцэг.  Овоо үнэтэй болно шүү. Эд нар цэцгэнд мөнгө хайрлахгүй цацна аа гэж. 

Би цэцгэнд дуртай ч, конкурсны том зулзагатай болохоороо худалдаж авахгүй. Хэмнэлт хийж буй нь тэр. Хүн өгвөл харин дуртай нь аргагүй авна шүү. 

Нэг иймэрхүү цэцэгс жилийн турш сэтгэлийг минь, блогийг минь баясгалаа. Ирэх жилдээ ч сайхан сайхан, гоёмсог цэцэгстэй таарна гэж найднам. 

Ко гуай бушуухан шиг далд ороосой, тийм ээ? 

Бүгдэд нь амжилт хүсье. Маргааш болтол баяртай.

2020年12月29日火曜日

Орчин 8

12 сарын 25 өнгөрөөд л эд нар гацуур модоо хураачихдаг. Амжиж дарсан зурагнуудаа орууллаа. Сонирхолгүй бол алгасана биз дээ. Гэхдээ ер нь явж явж зураг үлдэнэ тийм ээ. 

Ухаалаг утас гарснаас хойш гэхдээ зураг хөрөг угаалгаж, альбомонд хийхээ бараг байж ээ.


Цэцэрлэгийн үүдэнд гаргаж тавьсан цасан өвгөн. Бага зулзага орж гарахдаа хуруугаараа зааж, бид ярилцана. Монголоор нэг хэлнэ, японоор нэг хэлнэ. Япон нь түрүүлж толгойд нь үлдээд байх шиг...

Тоторо, намрын мод гэх мэт чимэглэлээр солигдоод явдаг булан. 1 сард ямар чимэглэлтэй болох вэ гэдэг нь сонирхол татаад байгаа. Тэр өнгийн цаасыг хайчлаад, хэлхэж наасан чимэглэл хөөрөн тийм ээ. 

Энд ихэнх бяцхан хэмжээний үдэшлэг гэх мэт арга хэмжээнд их ашигладаг юм билээ. Хөөрхөн уур амьсгал ороод л явчихдаг. 

Тоторо нь бас санта өвөө болчихсон байгаа юм аа. Бага зулзага очиж хардаг гэж байгаа, тарахдаа. Гал тогооны өрөөний цонхны цаана ингээд нааш нь харуулж байрлуулсан. 

Цэцэрлэгтээ дуртай, дургүй гэж байдаг даа. Орж ирэхэд нь дулаахан уур амьсгал, өглөөний мэнд гэх мэт инээж ханиаж угтахаар хүүхэд дорхноо л дасдаг юм билээ. 

Тэгэхээр орчин гэж асар их нөлөөтэй байгаа биз? 

Ирэх жилдээ бас орчин гэсэн бичлэг бичээд явна аа. Бүгдэд нь амжилт хүсье. 

Маргааш болтол баяртай.

2020年12月28日月曜日

Чамтай учрахаас...

Эртээд монголоос ирсэн гурван номныхоо хоёр дахийг нь уншаад дууслаа.

Киног нь би саяхан нэг монгол сайтнаас хальт үзсэн. Рамаанчик, төгсгөл нь жаахан уйтгартай. Миний дуртай хайр дурлал гарна. Хэ хэ. 

За тэгээд уншаагүй, үзээгүй хүн байхгүй биз дээ. Би л их орой уншиж, үзсэн болохоос тийм ээ. Том зулзага хүртэл мэдээд, гоё сайхныг нь гайхаад байхад. Охидтойгоо нийлж дууг нь нэг хэсэг сонссон. 

Номоо унших явцад кинонд тоглосон жүжигчдийн нүүр царай нүдний өмнүүр жирэлзээд л. Нэг тийм ойрд мэдрээгүй тансаг мэдрэмж авсан. 

Тэгээд бодлоо. Ойрд гурван зулзагын элдэв арга хэмжээ, ажил, гэрийн 60 чавганцын ажилдаа түүртээд, рамаанчик кино энэ тэр үзээгүй болоод тэр юм болов уу гэж. 

Гэхдээ солонгос савангийн дууриа үзсэн л баймаар...

Өмнөх номнууд дээр гардаг шиг шинэ содон үг ховор байлаа. Ганц нэг шараар тодуулсан үгсээ оруулна аа. 

Номын агуулгын талаар бичих нь илүүц байх тийм үү? Ямар ном унших уу? Ямар ном уншуулах вэ? гээд асуугаад байдаг, дөнгөж ном уншиж эхлэх гэж буй залууст их зүгээр санагдсан. 

Мэдэхгүй, би багадаа иймэрхүү хайр дурлал гардаг ном уншиж эхлээд л номонд хорхойссон гэж боддог. Тэгээд л уншаад байхаар яваандаа "яван чангарна" гэдэг нь болно шүү дээ гэж зөвлөе дөө. 

Мундаг хүн шиг л зөвлөлөө шүү. Хэрэгжүүлээрэй дээ та нар. Хи хи.

Дараагийн бичлэгт сонин содон санагдсан үгсээ бичиж оруулна аа. Аан тийм, хэвлэлийн алдаа болов уу? Зарим нэг газар үг гээчихсэн юм шиг өгүүлбэр бага зэрэг утгаа алдсан хэсэг байсан. 

Мөн залуу хүүхэн хоёр маань хоорондоо дандаа биесээ үгээр идсэн, шоглосон өгүүлбэр ихтэй болоод тэр юм уу? Зарим нэг орчуулга тааруу болоо юу даа гэж мунхаг би дүгнэсэн. 

Би өөрөө орчуулга хийж чадахгүй л дээ. Зүгээр л уншигчийн хувьд хэлэхэд шүү дээ. Япон хэл дээр байдаг бол авч уншиж үздэг ч юм билүү гэж бодсон. Гэхдээ ойрын хугацаанд авахгүй байх аа. Зөндөө япон ном ээлжээ хүлээж байна энд. 

За түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье өө.

2020年12月27日日曜日

Гацуур мод

Зулзагуудынхаа гацуур модыг оруулж байна. 12 сар гарангуут л зассан л даа. Эндээ зураг оруулах гэсээр оройтчихлоо. 

Хоёр бага нь л хөөрөн хөөрөн зассан. Бага зулзага тоглоом нэг бүрчлэн барьж үзсэн. Энэ юу вэ? гээд шулганаад байсан. Эгдүү эгдүү.

Гэрлээ асаачихаар нэг иймэрхүү. Гэрэл нь байнга асаалттай байгаа. Том зулзага, битгий унтраа. Ороод ирэхээр асаалттай байх чинь илүү сэтгэл догдлом юм аа гэсэн тул.

Монгол шиг мөнгө төгрөг тавиагүй ээ. Аав нь л цалингаа буухаар мялаах юм гэсэн. Гэхдээ ээж болохоор тавиулах дургүй талдаа. Санта өвөөгөөс нэг бэлэг. 1 сарын 1-нд цагаан сар нь тул ээж аав, эмээ өвөөгөөсөө гарын мөнгө авдаг тул давхар давхар ээж шатчих гээд байдаг тул. Хэ хэ. 
Цэцэрлэгийн үүдэн дэх цонх. Саагаар ингэж гацуур хийсэн байсан. Бага зулзага энэ юу вэ? гэдгээ хэлээд л хэсэг саатдаг гэж байгаа. Гэхдээ одоо энэ 28-нд очиход хураачихсан байна. Учир нь 1 сарын 1-нд эд нар цагаан сараа тэмдэглэдэг. 
Цагаан сарын тусгай чимэглэл бас байна аа. Зураг орууламз...

Маргааш болтол баяртай. Бүгдэд нь амжилт шүү.

2020年12月26日土曜日

Санта өвөө

Санта өвөө ирсээн манайд. Нэг уур хүрэхээрээ энэ жил манайд Санта ирэхгүй байх өө, ийм ийм хүүхдүүдэд яасан ч гэж Санта ирэх ёстой юм? гэж сэтгэл санааны дайралт хийнэ ээ. Хи хи. 

Энэ гэхдээ зөвхөн 12 сард л хэлдэг үгс. Хэ хэ.

Энэ цэцэрлэгийн гал тогооны цонхон дээр наалттай өвөө. Гэснээс гал тогоон доторхыг хүүхэд харах боломжтой. Тогооч нарын ажлыг хараад ирээдүйд тогооч болно оо гэж бодох хүүхэд байж л байгаа тийм ээ.

Ажилчин анги нийгмийг бүтээнэ ээ гэж...

За бэлэгнийхээ зургийг хийхээс өмнө жаахан оршил бичнэ ээ.

Том зулзага авахуулах зүйл нь тодорхой байсан амар. Нэг өдөр багштай нь уулзчихаад, эрт тарсан тул хоёулаа дэлгүүр ороод авчихсан. Цэцэглэж буй охин хүүхэд үс энэ тэрдээ түрхэх зүйл авсан. 

Жаахан арчаатай, тодорхой хэмжээний хэрэглээтэй байсан нь дээр гэж бодоод, нэг их юм хэлээгүй. Өөрөө бас аан ийм зүйл байдаг байх нь ээ гэж суралцсан. Хэ хэ. 

Ээж шигээ хэрэглээ нь асар төсөр байх бас хааяа дэмий шиг санагдаад. Зулзагуудаа томрохоор нэг мөсөн өөрийгөө үнэнхүү арчилна аа гэсэн л хүн байна би. 

Дунд зулзага, захиагаа бол эрт бичсэн. Гэхдээ хүссэн юм намайг дагуулж үзүүлж харуулна гэж нэлээд удсан. Тэгсэн юу вэ? Асар үнэтэй тоглоом байсан. Шууд чадахгүй гэж хэлсэн. Чадахгүй ч гэж дээ, ээж аав зөвшөөрөхгүй шүү л гэв. 

Сагсны дугуйлангийн хүүхдүүдэд ихэнх нь ийм тоглоомтой юм байх. Нэг хэсэг хэд хэдэн хүүхдийн гэрт ньт хамт тоглож байна гэж гүйгээд байсан чинь тэр тоглоомыг нь нүдэлчихээд ирсэн байсан. 

Дахиж айлд орж тоглохгүй шүү, тоглоом энэ тэр харж явахаар өрөөгөө яаж янзалсан байна, ямар хөөрхөн шургуулга энэ тэр ашигласан байна гэж харахад яадаг юм гэж үглэсэн. Хэ хэ. 

Учир нь дунд зулзагын элдэв хогшил ихдээд байна. Уг нь тийм ч тансаг тоглоом, сав суулга шүүгээ байхгүй л дээ. Хувцас нь л олшроод. 

Буруу хараад орчихлоо. Засах гэсэн залхуурав. Энэ Санта өвөөд бэлдсэн жигнэмэг болон байхуу цай. Хоёр цэцгийг дунд зулзага нугалсан. Хөөрхөн байна уу? Ээж их дурлаад байгаа. Дараа дуртай өнгөөрөө нугалуулна даа. 

Яаруу сандруу Санта өвөө ямар бэлэг бэлэглэчихээд нисээд одсон тухай дараагийн бичлэгт. Түр баяртай, биш ээ маргааш болтол баяртай. 
Бүгдэд нь амжилт хүсье.

2020年12月25日金曜日

Уран бүтээлч 2

Энэ удаад өөрийн уран бүтээлээс оруулна. Сонирхолгүй бол алгасаарай. Хэ хэ. 

За энэ миний үе үе нэхдэг аяга угаагч минь. Дугуй хэлбэрээ өөрчлөөд, ийм дөрвөлжин болсон доо. Утас нь харин ийм гоё эрээн утас гарсан байсан. 10 бөөрөнхий утас аваад, гялалзуулсан. 

Өнгийн цаасаар хийсэн бүтээл нь дунд зулзагынх шүү. Чимхлүүр зүйлдээ сайн шиг байна лээ, хараад байхад. Хөгжүүлэхийг хичээнэ дээ...

Миний бүтээлийг дунд зулзага минь ингэж ууталж өгсөн. Энэ уутнуудыг ээж энд тэндээс хүмүүсээс ирсэн уутнууд. Хаяхгүй, цуглуулна л гэж үздэг хүн би. 

Үрчийсэн хэсгийг нь сайхан тэнийлгэж ирээд л хадгалчихдаг. Тэгээд үе үе хүнд бэлэг өгөхөөр болохоороо уутаа ашигладаг. 

Дэлгүүрт хөөрхөн хөөрхөн уут зарладаг л даа. Бэлээхэн ингээд ороод ирж байгаа уутыг ашигласан нь дээр биз дээ? 

Нэгд миний түрийвчинд хэмнэлттэй. Хоёрт шинэ зүйл худалдаж авахгүй байна гэдэг чинь цаагуураа байгаль орчинд ч ээлтэй. Гээд л тунгаагаад бодвол их учир жанцантай. 

Мөн миний нэхдэг энэ аягу угаагч ч бас ашигтай. Гаднаас зочин энэ тэр ирээд зочиндоо хэрэглээгүй, зөвхөн өөрсдийн аяга шанагыг бол заавал фээрий энэ тэр гэхгүй. Аяга угаагчаа ашиглаад, халуун бүлээн усаар угаахад л болно. 

Элдэв  химийн хольцтой нунтаг хэрэглэх нь эрүүл мэндэд ч, цэвэр усны нөөцөд ч асар хор хөнөөлтэй. 

За өөрийнхөө бүтээлийг баахан рекламдчихлаа. Нээрээ худалдаж авах сонирхолтой бөгөөд японд амьдардаг хүмүүс байвал бичээрэй. Зарна шүү. Хэ хэ. Онлайн бизнес хийе л дээ, би ч бас. Зөндөө хүмүүс хийгээд байхад тийм ээ.

Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье. Яаж ийгээд л давж гарцгаана шүү, бултаараа...

2020年12月24日木曜日

Уран бүтээлч

Бага зулзагынхаа тухай бичнэ ээ. Нүдэн дээр томроод байна. Хэлд ороод, үг нь нэмэгдээд байна. Япон үг л нэмэгдэх янзтай. Яахав байнга хэлдэг ойр зуурын монгол үг бий бий.

Том цаас дэлгээд өгөхөөр ингэж дээр нь гарч сууж байгаад л зурна шүү дээ. Мундаг байна уу? Хэ хэ. Энэ гялгар цаас. Өнгийн харандаагаар зурахаар гарахгүй тул ийм палмастраар зурдаг. 

Гэм нь билэг танхай бүтээлч тул цааснаасаа халина аа. Доорх дэвсгэр нь бас давхар бүтээлээр баяжаад л яваа. Жаахан томрохоор нь нэг солино доо...

Энэ нэг авангард зураг нь. Алгаа ташаад л онгирооно шүү дээ. Цаанаа л нэг пээдгэр царайлна аа, өнөөх нь. 

Хадгалах гэхээр цаасаа дийлэхгүй, ингэж зураг дарчихаад л хаяад байгаа. Гэснээс би элдэв цаасаа бага багаар янзалж л байна. Дунд зулзагын элдэв "дурсгалтай" бүтээлийг бас нэг тийш болгоно доо.

Бага зулзага минь хань ижлийн нэг эгчтэй, тэр эгчийнх нь том охинтой их адилхан болоод байгаа. Шаймийж ирээд л ам хамраа янз болгохоор бүр л адилхан харагдана гээч. Хи хи. 

Эрэгтэй хүүхэд хэлд удаан ордог гэж их сонсож байсан чинь манайх үгүй бололтой. Хоёр эгч нь ч эрт хэлд орж байлаа. Дүү нь ч адил бололтой...

Ээж ээ гэж сурах гээд л. Ээдээ гэдэг болсон. Би бөөн хөөр болно биз дээ? Түүнээс намайгаа ааваа л гэдэг байлаа шүү дээ. Хи хи. 

Урлагийн үзлэгтээ орж чадаагүй дээ. Түүндээ өмсөх ёстой байсан цамцаа харахаар л нэхээд байдаг болсон. Учир нь энгэрт нь Дарүма гэдэг дондогмаагийн царайг эсгийгээр хийгээд наачихсан байсан юм л даа. 

Түүнийгээ өмсөх гээд л зүтгээд, хатаагүй байхад нь өмсчих гэж нэхээд. Нууж хатааж байгаа. Зүгээр наачихсан тул угаасан чинь нүд ам хамар нь уначихсан. Аав нь оёж өгнө гэсэн. Ээж ямар хөх зүү хөндлөн барих биш. Хэ хэ.

Гэртээ ногоо бараг идэхгүй л байна. Өмнө нь янз бүр болж жүжиглэж байж ганц нэг лууван энэ тэр ногоо ам руу нь хийнэ. Хэ хэ. Мандарин их сайн иддэг. Гэхдээ жаахан амт муутайг нь жүүсийг нь сороод л хаячихна өө, 

Хань ижил хэлнэ. Одооны хүүхдүүд цамаан шүү гээд л. Хэ хэ. 

За түр баяртай. Өнөөдөр Хмасыг гэртээ тэмдэглэнэ. Ширээнийхээ зургийг оруулахыг бодно оо. Хэ хэ. 

Бүгдэд нь амжилт хүсье.

2020年12月23日水曜日

Орчин 7

Зурагнуудаа харжээ суусан чинь ганц нэг орчин гэсэн бичлэгт тохирсон зураг явж байна шүү. Гар хөл загатнаад ороод ирлээ. Ойлгоорой. Хэ хэ.

Ном ном, унш унш гэж их үглэдэг дээ. Хэ хэ. Тэр утгаараа номын сангаар нь боломж гарвал шагайчих гэж үзнэ шүү дээ. 

Энэ зурагт дээд талд ханзаар бичигдсэн нь "Ном бол бидний найз" гэж бичээстэй байгаа нь. Бидний "Ном бол ертөнцийг харах цонх мөн" гэдэг шиг л.

Номын сангийн дотор. Номын санч нь маш сайн ажлаа хийдэг. Улирал улиралаар нь номоо нааш нь цааш нь байршлыг нь сольж, сурагчдын нүдэнд нь аль болох өртөхөөр байрлуулна.

Өөрөө бас уншсан байдаг. Номонд дуртай сурагчид номын санчтай уншсан номныхоо тухай ярилцдаг юм билээ. Охид минь ч бас тийм. Худалч хүнд ангийн багшаасаа илүү ярилцдаг шиг санагдсан.

Сургуульд ямар нэгэн зочин гаднаас ирэхэд ийм самбар үүдэндээ байрлуулсан байдаг. Нэр усыг нь бичих тохиолдол ч байдаг. Тэгээд таавчик гаргаад бэлдчихсэн байдаг. 

Энэ удаад нэр ус байхгүй байсан тул зураг дарсан нь энэ. 

Гэх мэт эд нар их төсөр, энгийн, үр бүтээлтэй үйл ажиллагаа явуулаад, улсынхаа ирээдүй болсо үр хүүхэд, залуучуудынхаа мэдлэг боловсролд асар их ач холбогдол өгөөд, алсын харааг нь тэлээд, оюун ухааных цар хүрээг нь тэлээд л яваад байх юм. 

Тэгсэн манайх яаж байна. Ко гараад жил боллоо. Дотооддоо алдалгүй 11 сар болчихоод. Эрсдэлд зориулсан гарын авлага, бодлого энэ тэр юу ч боловсруулаагүй, хэдэн попорсон улс төр...

Боломжтой айлын хүүхдүүд яаж ийгээд уншаад, үзээд, хөгжөөд явна. Боломжгүй айлын хүүхдүүд хэцүү шүү дээ. Гээд л бодохоор дотор давчдаад...

Хүн тоохгүй шахуу блогоороо ганц ч болов хүнд нөлөөлчих санаатай, цаашлаад түмэн олонд ч нөлөөлчих гээд л үзэж тарж л байна. 

За за бурах тийшээ хандчихлаа. Түр баяртай, маргааш болтол. Бүгдэд нь амжилт...

2020年12月22日火曜日

Ойрын өдрүүдэд

Ойрын хэдэн өдөр гал тогоогоор минь сонин сайхан юутайг бичих үү?

Мэдээж зураг хөрөгтэй.

Брокколи буюу цэцэгт байцааг өндөгтэй гуриланд өнхрүүлж байгаад шарсан байдал. Би өөрөө шарсан шүү. Хөрш өгөөгүй. Хэ хэ. 

Том зулзага орой ирээд хөрш өгөө юу? гэж асуудаг юм даа. Ээжийгээ хийсэн гэхэд гайхаад байх шиг байсан. Учир нь ээж ийм шарсан зүйл хийдэггүй. Тос нь үлдчихээд, хаях нэг хэцүү, хаяхгүй байх нэг хэцүү. Одоо ч үүний шарсан тос байж л байгаа.

Япон лавшаа. Махгүй. Ногоогүй. Ногооноос ганц сонгино, edible burdock гэдэг ногоо. Тэгээд энэ шар боорцог шиг нь нимгэн хэрчсэн дүүпүү. Шарсан дүүпүү л дээ. Дэлгүүрт зардаг юм. 

Шөл нь бас цаанаасаа амталсан шөл. Ухаалаг утсаараа хайж байгаад л хийчихсэн. Амархан юм билээ. Том зулзага захиалаад. Конкурсны хүүхэд нээрээ даам байгөө. Конкурсаараа далимдуулаад. 

За яахав, 3 сар гүрийчихвэл ч гэж бодоод л гүйж байна даа, ээж нь.

2 дахь зурагны ногоон сонгинын доор байгаа нь тэр edible burdock гэдэг ногоо. Хальсыг нь арилгаад үрээд л болоо. Тэгээд л түүхийгээр нь янзан бүрийн хоолтойгоо хольж иддэг юм билээ. 

Энэ сүүлийн 3 дахь зураг болохоор жаахан ихдүүлж асгаад, лавшаан дээрээ. Гэхдээ дажгүй байсан. Энэ ногоо чинь хүнсний ислэгээр маш баялаг гэсэн. Тэгж сонсоод, их байсан ч хамаагүй гэж бодоод. Хэ хэ. 

Өчигдөр жантай гоймон шарж идсэн. Гэхдээ тэр сүүлд хольдог жан гээч нь байгаагүй. Сайхан давсаараа амтлаад л идсэн. Зураг дараагүй байна өө. Учир нь үе үе хийж иддэг болохоор өөрт минь сонин содон санагдаагүй бололтой.

За бүгдэд нь амжилт хүсье. Дахиад л хатуу хөл хорио тогтоочихлоо тийм ээ?

2020年12月21日月曜日

Амьдрахуй 2

За өнөөх номоо уншаад л яваа шүү. Нэг оройд, нэг шөнө уншиж амжихгүй  л явна.

Өдрийн цайны цагаараа л хэдэн хуудас ахиуллаа. Цастай, гадуур орж гарахгүй, гялс нэг юм авчихаад л ажил дээрээ ирж, идэнгээ уншина. Нэг бол уншингаа идэх ч юм уу?

Дахиад л таарсан сонин содон, тэр бүр хэрэглэж мэдэхгүй үгнүүдээ түүлээ. Таалан соёрхно уу.

Шандууртлаа-Өөх тос зэрэг хурц нүнжигтэй хоолыг идэх дур тааламжгүй болох. Шандуурах гэсэн үгний хувилсан хэлбэр.

Ойн цагаалж-Хялгана өвсний өөр нэр. Өөр нэг утга байсан. Өөрсдөө тольдож уншигтий.

Мүглэнд хорих-1. Шорон, гяндан. Цаана нь хоёр ч утга байсан шүү.

Цоог цаас-Алаг цоог гэдэг хоршоо үг. Утга нь энд тэнд, армаг тармаг, адил тэгшгүй.

Цанхиртсан хоолой-Хүний толгойны үс багаасаа цайх гэж байна. Хоолой гэдэг үгтэй ямар ч холбоогүй л болчихоод байна.

Хансуур-Хансах багаж. Хансах гэдэг нь 1. Арьсны үсийг хусах, арилгах. 2. Хуйхлах, зумлахад үлдсэн үсийг улайссан төмрөөр хайрах.

Гуаны зэл ороонго-Зэлээс нь эхлэх үү дээ. Зарим ургамлын зэлийн адил газраас хөндийрөхгүй мөлхөн ургасан иш. Ороонго-Навчгүй, утсан ишээрээ ороож, бусдыг шимж амьдардаг өвс, ишин дээрээ цэцэглэнэ. 

Гэхдээ энэ хоёр үг хоршоод ирэхээрээ зүгээр л их болчихоод байх шиг. Нэг тийм орооцолдсон ишнүүд. За мэдэхгүй юм даа.

Гачуу гуцуу-а. Хангамж хүрэлцээгүй байдал; б. Дутуу дулимаг.

Олондой өмсөх-1. Үстэй, хөвөнтэй богино хувцас. 2. [хуучирсан] Дээлийн гадуур давхарлаж өмсдөг ханцуйтай чээжмэг.

Навтарга хэдэрсэн-Урагдаж ноорсон хувцас.

Хийцгүйрч-Олдоогүй. Коронагийн үед гарсан шинэ үг гэж болож байсан чинь. Уншаад инээд хүрээд. Хайсан чинь алга. Энэ ном нэлээд хэдэн жилийн өмнө орчуулагдсан байлтай. Тэгэхээр ийм үг урд нь байдаг байжээ...

Хуудуурч байна-2 дахь утга нь шүү. Ухаан санаа самуурах, учир ухааныг олохгүй мунгинах.

Уул нь байвал түлээ олдоно. Эртний хятадын үг.

Хээрлэж одох-Мөн л 2 дахь утга нь. Хүний нас эцэслэх ба оршуулах.

Цас лавсан орох-1. Цас малгайлан орох.

Кү Гэн-Зовлонт үр.

Амьсгал отголлоо-2. Дуусах, сүүлдэх.

Чим чимээр тэлж томрох-За энэ 2 дахь утгань юм болов уу гэж бодсон. Чим хийх (хүний бие махбодын энд тэнд гэнэт лугшин өвдөх), чим чим хийх (гэнэт халуу оргих, лугших), хуруу чим чим хийн өвдөх (хуруу гэнэт халуу оргин лугшин өвдөх).

Ялдар-1. Дашрамд, далимд.

Хүзүү гойрчихсон-Яг ийм үг олдсонгүй. Гойргор гэдэг үгтэй төстэй юм болов уу гэж таав. Хүн, амьтны бие нарийн өндөр байх нь: гойргор хөл (урт нарийн хөл), гойргор хүзүү (урт нарийн хүзүү).

За уншаад дууссан шүү. Энэ бичлэгийг эхлүүлээд орхисон байж. Бичлэгийн эхэнд уншаад л явна шүү гэсэн байна. 

Сонин болчихлоо. Эртний тосгоны хүмүүсийн ахуй амьдрал хэцүү байжээ. Хүн гээч амьтан бас л их зовлон бэрхшээл амсах юм даа. Амьдрах явцдаа. 

Гол дүрийн баатар, залуу зандан насандаа хамаг үйлийнхээ үрийг тарьчихсан юм шиг санагдлаа. Эхнэрээ гомдоож байгаа, эцэг эхийнхээ сэтгэл санааг тарчлаан байгаа нь үйлийн үрийнх нь эхлэл гэлтэй.

Бас нэг хүнээс сонсож байсан үг санаанд орчихлоо. Бурхан нүгэл ихтэй хүнийг урт наслуулж элдэв зовлон амсуулдаг, буян ихтэй хүмүүс богино насалдаг гэж...

Манайхан ч бас ярьдаг даа. Хүний сайхан нь түрүүлээд явчих юм даа гэж...

Гэхдээ японд 100 наслалтын эрин эхэллээ гэж их ярьж бичдэг болсон. 

Аан тийм, гэхдээ зохиолд бас тосгоны хүмүүсийн мэдлэг, боловсрол гээд л дутуу дулимагаас болоод хүү нь амиа алдчихдаг нь үнэхээр харамсалтай...

За үхэл амьдрал гээч зүйл нь өөрөө тааж мэдэхийн аргагүй ч юм шиг санагддаг болсон дөө. Нас ахиад л тэр байх даа...

Бүгдэд нь амжилт хүсье. Маргааш болтол баяртай.

2020年12月20日日曜日

Оригами өнгийн цаас

Жил жилийн өдийд бид гэртээ өнгийн цаасаар занималддаг уламжлал тогтож байх шиг. 

2 жилийн өмнө утсаар зүрх нэхээд, түүнийгээ саагаар чимээд л суусан даа. Түүнийгээ гаргаж ирээд өлгөчихсөн. Нэг зүйл хийгээд түүнийгээ хадгалчих зүгээр юм байна шүү тийм ээ? 

Байгаль орчинд ч ээлтэй, нэг зүйлээ дахин дахин хэрэглээд. Энэ жил хийсэн чимэглэлүүдээ хадгалахыг хичээнэ ээ. 

Ийм их цаас байна. Эхнээс нь нуглаад л, хайчлаад л. Бага зулзага бас нугална л гэнэ шүү болсон. 

Жаахан өнгө муутай, үрчийсэн цааснаасаа өгч нугалууллаа. Хэ хэ. Булцгар хөөрхөн гар нь тэрүүхэндээ бас цаасыг базаад, нугалаад байсан. Эгдүүтэй...

2 ширхэг өнгийн цаасаар хийдэг гэсэн байх аа. Тэрүүхэндээ нухаад л сууна. Үзүүлсэн бүтээлийг нь хараад өөрийн эрхгүй хайр хүрнэ, бахархана. Үүнийг яг хаана чимэглэж наахаа сайн мэдэхгүй, ямартай ч ширээнийхээ хулдаасан доор хийчихсэн байгаа.


Яг ийм Санта хэдийг нугалсан байсан. Нэгийг нь ажлынхаа пс дээр наачихлаа. Өөөдөөс хараад, хөөрхөн л байна. Дунд зулзагаа нүдэндээ, сэтгэлдпээ өхөөрдөж хараад л. 

Цагийн сайханд бага минь гээд л эрхэлдэг байсан үр минь одоо аашлуулж, загнууах нь ихсээд, томорч байна дөө. 

За бүгдэд нь амжилт. Зулзагуудтайгаа амралтаа сайхан өнгөрөөгөөрэй. Марааш болтол баяртай...

2020年12月19日土曜日

Амьдрахуй

Жижгээс нь эхэлж буй хэрэг. Номын жагсаалтад байсан ном. Мөн Доржийн Болортуяа эгчийн санал болгосноор би номын жагсаалтдаа оруулсан билээ.

Зүрхээ чангалж, 100 грам татаж байгаад  унших санаатай суусан чинь уусандаа мансуураад нэг өдөртөө дуусгаагүй ээ. Ха ха. 

Тоглосон юм өө. Тэгж мансууртлаа уугаагүй ээ ойрд. Урд зугийн зохиол бүтээлээс бага багаар л уншаад явж байна. Яагаав, "Усан хөвөөний шастир" 3 боть байсан даа. Тэрний тоог оролцуулбал энэ блогт нийт 4 дэх ном нь. 

Одоогоор 68 дахь хуудсанд явж байна. Энэ хүртэл тэмдэглэж авсан үгсээ оруулав. Тэгэхгүй бол тэмдэглэж авсан ноорог цаас минь алга болчих гээд байна. Хи хи.

Мү-Хятадын уламжлалт хэмжих нэгж. 1 мү нь 666 м2.

Нүд цийх-Сохрох, хараагүй болох. Гөлийх.

Саргин харгисан-Саргих гэж яг толь бичигт байгаагүй. Царгих гэдэг үгтэй утга ижил гэж хальт олж уншлаа. Царгих-1 дэх утга нь шинэ осрон цасанд хүний нүд гялбаж өвчлөх. 2 дахь утга нь хүн амьтны царгиа дуу гарах, хоолой царгих. 

Харгих-1 дэх утга нь урсгал ус чулуунд доргилох. 1 дахь нь идсэн зүйл харшиж, хар шүлс асгарах. 3 дахь нь үймэх, бужигнах, цэнгэх.

Ханх татах-Хурц үнэр гэнэт мэдрэгдэх.

Мөр шад-Шүлгийн нэг мөр.

Цайтай хөнөг-Шингэн зүйл агуулах сав.

Цэлхэрч хөхрөх-Нүд, нүүрт хөөнгө суух, сэлхрэх.

Өмхөрсөн модонд юм сийлж болдоггүй.

Бугсаад ирэх-Битүү уурлах, дотроо хилэгнэн дуугарахгүй байх.

Лонхгор хүүхэн-Хүн амьтны гэдэс цүдгэр, цүрдгэр. Лонх хэлбэртэй болох.

Нудрага хамтатган ёслох-Хятадууд хоёр гараа нүүрнийхээ өмнө авчраад атгаж ёслоод байдаг даа. Түүнийг хэлж байгаа байх.

Авахдаа чимх, алдахдаа атга. За энэ эртний хятадууд их мөрийтэй тоглодог байсан шиг ээ. За хүн хэлэлтгүй, манайхны дээхний ном, кинонд ч мөрийтэй даалуу тоглодогоор гардаг тийм ээ? 

Хүн бусдын халаас руу гараа дүрэхдээ инээж, өөрийнх рүүгээ хийхдээ уйлж байдаг.

Сүүмэн цайвар дээл-Бүдэг. Сүүмгэр гэдэг үгтэй утга ижил.

Яс яйрах-Эвдрэх, бутрах, үйрэх, хэмхрэх.

Галгиад өгөх-Мориор хөнгөн сэвүүн, товолзтол алхуулан явах.

Бядуу үгс-Ухаан бүдэг, хөдөлгөөн бага, авхаалж самбаа муу. 2 дахь утгыг нь өөрсдөө олж мэдээрэй.

Инээдээр дөмнөн аргацаах-1. Юмыг ор нэрийн төдий хийх, хааш яаш үйлдэх.
2. Дэмнэх, түших.

Армаг тармаг дурсамж-Энд тэнд, тархай, сийрэг.

Ядарсан үед туславч ядуурлаас аварч чадахгүй. Хятадын эртний үг.

Бядуу шувуу урьдаар нисдэг. Хятадын ардын үг.

Шавитнах гар-Олж чадсангүй.

Гавитнах гар-Олсонгүй.

Хүн газар шорооноос бүдтэг учраас хэрхэвч багад бодож болохгүй. Насанд хүрсэн энх танхи хүү нь хар бор ажил хийгээд гар хөлөө шалбалахад ээж нь ингэж хэлээд л шороо нялна. Хэ хэ. 

Ихэд энэлэв-Хүний сэтгэл зовох шаналах, эмгэнэх.

Хүн амьд байх нь аз жаргал, ядуугаас айлтгүй. Бас л ээж хүн эрх танхи хүүдээ хэлдэг. 

Эзээ залги-Олдсонгүй. Эзээгүй гэж нэг үг байсан. Аргагүйн эрхэнд гэсэн утгатай юм байна.

Өнжүүл өвс-Өнжөөл өвс гэдэг юм байна. Энэ нь жил өнжсөн хувхай өвс гэж байна.

Үтэл суух-Эгэл жирийн амьдрах, зүгээр суух.

Шуугиан цуугиан-Үймээн, шуугиан.

Хөр цас-Хатуурч дагтаршсан цас.

За өнөөдөр энэ хүргэлээ. Ажлын хажуугаар, цасан дундуур оройд хурга ишгээ цуглуулж байгаа тул зав жаахан тааруу. Бас хажуугаар нь Сантагийн бэлгээ бэлдэж байна гээд юм нэхээд яваа тул нэг дор уншаад суух цаг зав гардаггүй ээ. Ойлгоорой...

За бүгдэд нь амжилт хүсье.

2020年12月18日金曜日

Орчин 6

Энэ удаад цэцэрлэгийн тухай зураг шүү. Үүдний ханан дахь нэг булан улирлын чанартай солигдоод  явдаг. Дээхэн, Тоторогийн зураг хөрөг наачихсан байсан даа.

Яг одоо болохоор гацуур мод энэ тэр байсан байх шүү. Энэ сарын сүүлээр гэрийнхээ гацуур модны зураг, цэцэрлэгийн зул сарын баярын чимэглэлийн зураг хөргийг оруулна аа.

Энэ намар 10 сард авсан зураг. Бага зулзагатайгаа түрхэн хугацаанд саатаж ярилцдаг. Навчаа байна аа, цэцгээ байна аа, бүжин байна аа гээд л.

Эх хэлээрээ, харийн хэлээр гэж нэг үгийг заавал хоёр хэлээр хэлж өгнө өө. Удаан цагийг өнгөрөөдгөөрөө япон хэл нь давамгайлж, хэлд орох нь шиг байна өө...

Гутлын тавиур дээр байрладаг. Хэн нэг багш нь нэхдэг шиг байна лээ. Хорооны эмээ нар нэхэж өгдөг ч байж магад. Учир нь нэг хашаанд хороо байрладаг. Хуучин хороо маань бас шинэ газар луу нүүсэн юм.

Хөөрхөн барилга баригдсан байна лээ. Хорооны баяраар нэг ороод гарсан...

Бас л 10 сарын зураг байна. Хулуу байж. Одоо өөр зүйл нэхсэн чимхэл тоглоом харагдана лээ. Ухаалаг утсаа марталгүй авч ороод зураг дарах юм шүү. Өөрчлөгдөх тоолонд зураг дарах гэж хичээдэг ч, заримдаа утсаа мартсан байдаг. 

Нэг өдөр толгойгоо мартах вий? Гэснээс та нар мартаж санах нь хэр байна. Би ч үе үе ор тас мартана шүү дээ. Насных уу? Энэ чинь одоо...

Нэг он улиран одоход тун ч бага хоног үлдлээ дээ. Бүгдэд нь амжилт хүсье. Түр баяртай...

2020年12月17日木曜日

Анхны цас

Анхны цас оров оо, суугуул нутагт минь. Сүүлийн 2 жил гаран 12 сарын эхээр лав ороогүй. Цас тун бага хаялсан. 

Яг ингээд хаялж байхдаа үнэн рамаанчик өө. Том ширхэгтэй цасан ширхэг будраад л. Багадаа цасаар байлддаг байсан дурсамж сэдрээд л... 

Өдөр цайныхаа цагаар гарч зураг дарлаа. Та нартаа үзүүлж харуулах гэж. Сэтгэл үнэртэж байна уу? Хи хи. Үдийн хоолоо идэхээр явах замд. Танил төрх байгаа биз дээ? Намар, зун энэ хавиарх газрыг хэдэн талаас нь дарчихаад л блогтоо шахчихдгийг минь. Ккк

Энэ шаргал барилга 1 давхарт хотын захиргаа байсан, нүүгээд явчихсан. Оронд нь хотын эрүүл мэндийн газар орсон. 

2 давхарт нь хотын номын сан бий. Ойрд үүгээр шагайгаагүй. Мужийн ном сангаас зээлчихсэн тул...

Аан тийм, энэ хамгийн наана харагдаж байгаа мод улаан өнгийн цэцэгтэйгээ байгаад. Тэгээд л албаар оруулж зураг дарсан юм.

Огт орохгүй хараараа өвөлжих онцгүй, нэвсийтэл ороод цагаарах бас нэг онцгүй. Учир нь эдний цас нойтон. Манайд хавар хаа нэг оройхон хаялдаг нойтон цастай ижил, шавар шалбааг болчихдог. 

Тэр нь жаахан онцгүй. Мөн зулзагуудыг нааш нь цааш нь зөөх ажил нэмэгддэг. 

Гэх мэт аливаа зүйл хоёр талтай...

За түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье.

2020年12月16日水曜日

Гоё мөч

Илгээмж ирэх сайхаан. Бүр монголоос шүү. Догдлон догдлон хүлээсэн гоё мөч. 

Нэг өдөр монголоос бага зулзагат нь нолууран цамц өгч явуулах гэсэн юм, хэмжээ нь хэд вэ? гэж найз ах эгч хоёр асуугаад. 

Цамцаар яах юм бэ? Оронд нь ном захия гээд 5 номны зураг өглөө. 3 номыг нь л оллоо гэсэн байсан. Тэгээд л ямар гурван ном ирж байгаа бол гэж догдолсон. 

Ядаж байхад онгоц нисэх өдөр нь монголд ко гуай илрээд, нислэг цуцлагдаад энэ тэр гээд л шуугиад байх шиг байсан. 

Ямартай ч номнууд минь наашаа ниссэн сураг бас гараад. Солонгосоор дамжаад, ирэх сурагтай. Олон хоносоон. Хэ хэ. 

Нэг өдөр гэрийн шуудангийн хайрцганд эзгүй байсан тул, гээд бичиг үлдээсэн байсан. Шууд л ном минь байна гэж баярлаад, дахин авчирч өгөхийг хүссэн. Хонх дуугарсан, би жаахан хүүхэд шиг дэгдсэн.

Номнууд минь, хажуудаа чацарганы жүүс, сүүтэй цай дагуулчихсан орж ирсэн шүү. Бөөн баяр. 

Хань ижил, том зулзага хоёр ийм сүүтэй цайнд дуртай. Гэхдээ өдөр бүр уух гэхгүй, хааяадаа л нэг ууна. Дажгүй амттай юм билээ. Баялаг гэдэг энэ цайг анх удаа ууж үзсэн. 

Дунд зулзага, ээж хоёр чацарганы жүүсэнд дуртай. Бас л хааяа л ууна.

Номыг минь гэрэл цохьчих гээд байсан тул ингээд дарсан ухаантай. Гэхдээ азаарны байна уу? Уншчихсан хүнд бол хавтсыг нь хараад л шууд танихаар.

Хэ хэ. Гэснээс номын жагсаалтад бичигдсэн нэг ном байсан. Бусад хоёр нь сандраад, тулгамдаад, тухайн үедээ энэ 2-ыг захьсан. Гэхдээ харамсахгүй байгаа. 

За нэг иймэрхүү. Өвлийн амралтаар гялалзуулах бодолтой ч...

Бүгдэд нь амжилт хүсье. Тогоо, усаа урднхыаасаа ч илүү хэмнээрэй, гамнаарай...

2020年12月15日火曜日

Илтгэл сонссон нь буюу...

Тэр нэг хүн намайг юу гэж муулсан нь сонин байгаа биз дээ? Уншмаар байна уу? Хүний мууд дуртай гэж, энэ улсууд. Ккк.

" Нэг их уулзах гээд хэрэггүй. Урд нь зөндөө юм болж байсан. Монгол хүүхдүүдийг нууцаар гэртээ аваачиж утсаар яриулдаг байсан. Утас авч өгсөн. Миний ажлыг надад заах гээд, тэгэхээр нь би холбоогоо тасалсан."

Гэж хэлсэн гэсэн. Сурагчдадаа, өнөөх ардын багш чинь. Ха ха. Яагаад ингэж хэлээд байдгийх нь учрыг нэг бүрчлэн задалж бичих үү? Болих уу? Гялс хариу?

" Нэг их уулзах гэсний хэрэггүй". За энэ болбоос. Суугуул мужид минь өөрийнх нь гэр бүлээс өөр монгол хүн байдаггүй гэж монголоос ирэхэд нь тэдэнд болон тэдний ээж аавд ойлгуулж, сэтгэгдэл төрүүлдэг. 

Энэ нь өөрийнх нь өчүүхэн бодолтой нь холбоотой. Өөр шиг нь сурагчдыг болон тэдний ар гэрийг сэгсрэнэ? гэж боддогтой холбоотой гэж мунхаг би таадаг. Нэг ёсондоо хүний газар харж ханддаг ардын багш болж жүжиглэж мөнгө саадаг. 

Мөн өөрийх нь булхайг олоод мэдчих вий гэж айдаг айдастай нь холбоотой байх. Яаж ийгээд мэднэ шүү дээ. Монгол жаахан. Дэлхий тэр чигээрээ хавтгай болоод жижгэрээд байхад. Тийм ээ? 

Тэгээд л надаас болон хань ижлээс минь хол байлгах гэж асар их хичээдэг. Харамсалтай нь тэр хүчин чармайлт нь талаар болчих юм даа, зайлуул. 

Уулзах ёстой, учрах ёстой тэнгэрлэг заяатай бид чинь төөрсөөр төрөлдөө гэгчээр яаж ийгээд уулзчихдаг, таарчихдаг л байхгүй юу. Монгол чинь жаахан, найзын хамаатны дүү, найзын найзын хүүхэд гээд л байна шүү дээ. 

Хэлсэн дээ, монгол байтугай дэлхий жаахан гээд байхад л биднийг уулзуулахгүй, учруулахгүй, намайгаа үндэслэлгүй муулаад яахав дээ. Хэ хэ. 

Тэгээд ч би ямар доллар, иен биш дээ тэр залууд, түүний эхнэрт таалагдах алба ч биш. Ккк. Сайн хэлүүлэх хүндээ сайн хэлүүлээд л, муу хэлүүлэх хүндээ муу хэлүүлээд л явж байгаа жирийн нэг монгол бүсгүй байна даг. 

Тэгээд ч би тэр залууд огт муу зүйл хийгээгүй, хүний газар юугаа ч мэдэхгүй 10 жилийн нусгай бацаан (өөрийнх нь шавиа муулж хэлдгээр) байхад нь наана уу цаана уу? Томилолтоор монгол явахдаа чемаданыхаа талаар шахуу ээжийнх нь хүүдээ гэж өгсөн ачааг нь зөөж л байсан. 

Ёстой хүний ач санадаггүй эргүү толгой, хэний хүчинд ийм болсноо мэддэггүй (за энэ хэллэг бас өөрийх нь хэлдэг үгс. Шавь нарыгаа тэгж муулдаг) домбоо гар чинь. Ха ха. 

Өөрийг нь нэг монгол явахад наашаа нэг ном дайчих санаатай утасдсан чинь монголд шал өөр дугаар өгч тэнэгтсэн байдаг юм. Тэгээд л ерөнхийдөө ойлгомжтой болж ирсэн дээ ямар хүн гэдэг нь. Дахиж ачаа дайя гэж гуйгаа ч үгүй, түүнээс ирж очоод байгаа сураг нь гардаг л байсан. 

Уулзаж учирдаг байхдаа дуулгахгүй явчихдаг байсан, домбоо гар. Ха ха. Одоо бол уулзахгүй ёстой би холбоогоо тасалсан байхгүй юу. Хи хи.

-"Утас авч өгсөн". Хо хо. Одоогоор хүнд утас зүгээр л аваад өгчихдөг баян болж амжаагүй байна өө. Тэгээд ч боломжтой айлын хүүхэд ирүүлж, ээж аавыг нь саадгаа мэдэхгүй. Ха ха. Тэд чинь өөрсдөө утастайгаа ирдэг юм шүү дээ. 

Харин гэр орон луугаа ярьмаар байдаг, багш яриулдаггүй, хориг саад ихтэй, бараг л шоронд байлгаж байгаа юм шиг л зүйл яриад, гуйгаад байхаар нь нэр дээрээ зөөврийн вайфай авч өгөөд, төлбөр нь эхлээд хань ижлийн банкнаас татагдаад, дараагаар нь хүүхдүүд ээлжилж бид хоёрт эргүүлж төлдөг байсан юм шүү дээ. Залуу гуай...

Энэ гэхдээ олон жилийн өмнө л дөө. Одоо тэдгээр хүүхдүүд төгсөөд явчихсан. Эхнээсээ аав болчихсон яваа. Одоо ч би туршлагажаад, нэг хүний хараалыг идэн идэн тэгж туслах уу? Яах вэ гэж боддог болсон, хашир толгой шүү дээ.

-"Монгол хүүхдүүдийг нууцаар гэртээ аваачдаг, утсаар яриулдаг". гэлүү? 

Хамаг булхай чинь хүний сонорт хүрчих гээд, нэг л их нэр цэвэр ардын багш болоход чинь саад болчих гээд байдаг гэж санадаг учраас монгол хүүхдүүдийг монгол айлд очихыг нь хорьж, баздаг юм байж. 

Тэгээд л тэдгээр монгол хүүхдүүд нууцаар манайд ирдэг юм өө. Яадаг юм. Монгол хоолоо санасан, монголоор хааяа чөлөөтэй ярьж хөөрөх гэж ирдэг зулзагуудаас минь өөрцгүй элэг нэгт хүүхдүүдэд хаалгаа тайлахгүй, оруулахгүй байх уу тийм ээ? 

Эрүүл хүний ухаанаар бодож үзмээр л санагдаад байгаа юм даа. Лол. 

Тэр залууд хамгийн гай болж байгаа нь би болон хань ижил минь. Сургуультай нь ойрхон, гэр минь. Ядаж байхад. Ха ха. Хэлээд байна шүү дээ, уулзах учрах ерөөлтэй улсаа бид чинь. Хи хи. 

Мөн тэр залуугийнх саяхнаас манайтай ойрхон нүүгээд ирсэн. Хүүхдүүдээ,  зулзагуудын минь явуулдаг бага сургуульд оруулах гэж тэр. Насны хувьд ганц нэг л зөрөөтэй монгол хүүхдүүд нь ээж аавынхаа буюу томчуудын тэнэг үйлдлээс болж хоорондоо тоглож наадалгүй, биенээ таньж мэдэлгүй өсч торниж байна даа. 

Харамсалтай байна уу? 

-"Миний ажлыг заах гээд" гэлүү? Хөх инээд хүрнэ гэгчээр өөр муу хэлэх гэсэн санаанд нь орохгүй болохоор зохиочихлоо гэж бодсон. Би одоо сүмо заах гээд л үзэх үү тийм ээ? 

Аан тийм. Монгол хүүхдүүдийн нэрийг яаж бичих үү? гэж асуудаг байсан юм байна. Бөхчүүдийн хүүхдүүдийн нэр чинь нэг тийм урт бөгөөд өвөрмөц байдаг юм билээ.

Харин ч өөрөө миний нэг ажлыг булаасныг, бас эхнэр нь ажлыг минь булаах гэж оролдсоныг ёстой энэ завшааныг ашиглаад хэлчихье. Яасан гэхээр? Хэдэн жилийн өмнө нэг аваргынх нь эгчийнх нь хүү гээд ирж дунд сургуульд оров оо. 

Дунд сургууль албан боловсрол гэж явдаг тул боловсролын байгууллагаас нь хэл усыг нь сайжруулах зорилготойгоор багш олж өгдөг юм. Би нь шалгараад л, эхлэх өдөр судараа тохироод л, бэлэн байдалтай сууж байлаа. 

Тэгсэн манай дарга

-Уучлаарай, тэр залуу өөрөө япон хэл заана гэнэ ээ. Сайн дураараа, цалингүй.

-Өө тийм үү? Зүгээр ээ. 

Дотроо бол цаад санааг нь мэдэж байсан л даа. Би өөр шиг нь ардын багш царайлж, цаад аваргыг нь саагаад унана гэж бодсон гэж. Энэ санаа нь улам батжаад л явсан даа. 

Аваргаараа яриулж, ар өврөөс нь хөөцөлдөж байгаад "Алтан гадас" одон авсан байдаг юм. Хо хо. Иймэрхүү аргаар аваад байдаг болохоор одонгийн нэр хүнд асар унаж байгаа байхдаа тийм ээ?

За тэгээд эхний хэдэн удаад л очиж заамар болсон. Тэгээд сүүлдээ манай ажил сайн дурын япон багш олж өгсөн байдаг юм. Ха ха. 

Яахав би заасан бол хотын захиргаанаас цагийн хөлсөө аваад явна л даа. Цагийн ажил хийдэг наддаа бол хөөрхөн нэмэлт орлого болдог л доо, уг нь. 

За тэгээд сүүлд сая хавар төгсдөг шавь ирэв ээ, дунд сургуульд. Сураг нь сонсогдоод л байсан. Би чинь өмнө нь ажлаа булаалгасан хүн болохоор бас туршлагатай, нэг их ач холбогдол өгөхгүй л байлаа. 

Явсаар би заахаар болов оо. Тэгсэн дарга бас шивнэж байна аа. 

-Нэг хүнтэй ээлжилж магадгүй шүү. 

-Өө тийм үү? Зүгээр шүү дээ, харин ч харилцан заах аргаа хэлэлцээд явахад илүү дөхөм байх.

Хэсэг хугацааны дараагаар, ганцаараа заахаар болсныг минь хэлсэн. Тэгээд нэг өдөр ам халаад хэнтэй ээлжилж зааж магадгүй байсныг нь хэлж байна аа. 

Өнөөх залуугийн эхнэр нь эхлээд сургуулийнх нь япон сүмогийн багш луу утасдаж "би япон хэл заая" гэсэн гэнэ. Харин тэр багш нь ажлаа сайн мэддэг хүн таарч, би дур мэдэж шийддэгүй юм өө гээд манай ажлын нэр усыг хэлсэн байсан. 

Тэгсэн дараагаар нь шууд манай дарга луу бас ярьсан байвал яах уу? Би заамаар байна гэж. 

Хань ижил намайгаа бодоод ийм хэл амтай, атаа жөтөө дагуулсан ажлаар яах гээд байгаа юм? гэж л байсан. Би бас мөчөөгөө өгмөөргүй л санагдана биз дээ. Ха ха. 

Нэмж хэлэхэд би эдгээр ирээд, төгсөөд явдаг хүүхдүүдийн ээж аавыг ихэнхийг нь танихгүй. Найзын найз ээжээс гадна хоёр ээжийг л танина. Нэгтэй нь уулзаж байсан. Нэгтэй нь нүүр номын л найз. Зарим нэгнийх нь ээж аавыг бол мэднэ, монгол улсдаа "од" хүмүүс байдаг тул. Ккк

Иймэрхүү адал явдалтайгаар л ажиллаж амьдарч байна шүү дээ, журмын олон нөхөд минь...

Гадаадад байдаг та нарт минь иймэрхүү Балган Хоролмаа нар таараагүй гэдэгт найднам...

За ёстой урт бөгөөд өнгөтөөр бичсэн бичлэг байлаа. Энэ талаар бичихгүй гэж их хичээдэг байсан юм. Тэвчээрийн мяндсан утас тасарчихлаа. Уучлаарай. Ойлгоорой...

Бас нэг зүйл нэмээд хэлье. Энэ удаад өнгөтөөр бичсэн нь зөвхөн надтай холбоотой паакт нь шүү. Түүнээс цаагуураа өөр хүнд гаргаж байгаа зан авир, шавь нартаа хэлж ярьж буй зүйл, гаргаж буй үйлдэл нь үнэн сэжгийн, харамсмаар, адил монгол хүн гэхэд гомдмоор ч зүйл их бий. Дахин тэвчээрийн олсон утас тасарчихгүй л бол бичихгүйг хичээнэ ээ. 

Бүгдэд нь амжилт хүсье. Түр баяртай...

2020年12月14日月曜日

Илтгэл сонссон нь

Монголоос ирсэн ахлах сурагчдын илтгэлийг "урилгаар" очиж сонсоод. Дараагаар нь тэдэнтэй уулзаж санал бодлоо солилцоод. 

Нийт 7 сурагч сурагчаас 5 нь илтгэл тавьсан. 2 нь төгсөх ангийн сурагч тул, завгүй байсан юм болов уу? Санал солилцоход ирээгүй.

Ямартай ч богино хэмжээний хөөрхөөн илтгэл тавьсан. Дунд сургуульд байхад нь зааж байсан шавь маань, жаахан сэтгэлд хүрсэнгүй. Богинохон, сэдэв нь ч тэр. Хэ хэ. Дараа нэг уулзахаараа чамд эрүүний шөл уулгана аа, гайгүй. Ха ха. 

За за тоглосон юм аа. Би тийм загнадаг ууртай хүн биш шөө. Хи хи. 

Саяхан тэр сургууль нь шинэ урлаг уран сайхны улаан булантай болсон юм. Нээлтээ хийж тууз хайчилсан тухай нь сонин дээр гарсан байсан. 

Бас манайх шиг жаахан зүйлд тууз хайчлах гээд чичрээд дайрдаг хүмүүс байна. Хувийн сургууль болохоороо сурагчид татах гэж тэр байх даа. Эндхийн сонин дээр а б-гүй нийтлэл өгсөн байдаг. Хо хо. 

Яг одооны удирдаж буй удирдлага, ганц монгол дасгалжуулагч нь огтоосоо ч таалагддаггүй. Энэ тухай ярьвал маш урт түүх болно. Хүн муулах болно. Угтаа бол үнэн л тэр юм. Мэдэхгүй хүмүүст бол ардын багш гэгдэх нь холгүй гар байгаа. Жавхлан юм даа. 

За тэр ч яахав. Би тэр сурагчидтай япон хэлээр ярихгүй болохоор, хэл усандаа хэрийг мэддэггүй байсан юм. Энэ удаад мэдэж авлаа шүү, харин ч. Сонсож суухдаа дараа уулзахаараа хэлнэ гэж бодон тэмдэглэл хийсэн. 

Үгийн өргөлт, үгийн сонголт, удаандуу, тод хэлж байх гэх мэтээр тэмдэглэсэн. Засаж хэлж өгсөн нь дээр биз дээ, тийм ээ? Хойшид өөрсдөд нь хэрэгтэй. Манай хэд гэхдээ хөөрхөөн, миний үгийг сонсох байх. 

Аан тийм илтгэлийн агуулга нь сургуулийнхаа бусад ангийн хүүхдүүдэд эх орноо танилцуулах сэдэв байсан. Наадам, хоол, газар нутгийн байршил, мөн өөрсдийн сонгон суралцдаг дугуйлангийн танилцуулга. 

Санал солилцох арга хэмжээнд нэг хүн жаахан шавар хаагаад, биднийг олигтой яриулаагүй. Сүүлдээ ч бараг уурлаж үзэж байсан. Ха ха. Хэн гэдэг нь ойлгомжтой...

Дараа ирэхээр нь л сайхан буу халахаас. Уг нь сургуулийн удирдлага, ганц нэг япон багшийг хамт байхад чөлөөтэй, инээж хөөрч ярилцсан бол гэж бодлоо. 

Аан тийм, биднийг явсны дараагаар намайгаа бас муулаад амжсан байгаа юм аа. Ха ха. Өө яахав, би бас ярьвал ярина шүү дээ. Хо хо. Өрөвдөөд байдаг болохоос... Та нарт бас нэг тиймэрхүү өөх ч биш булчирхай ч биш танил байдаг уу? Ха ха.

За нэг иймэрхүү, баасан гарагт болж өнгөрсөн үйл явдал байлаа. 

Маргааш болтол түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье. 

2020年12月13日日曜日

Орчин 5

Ганц нэг зураг оруулах санаатай. хөдөөний сумын бага сургууль шүү, ойлгоорой. 

Шатыг хүртэл үр өгөөжтэйгөөр ашигласан байна уу? Нэг бага сургууль англи үг хэвлэж наасан байсан. Захиргаадаж, зандчиж заах биш, тэдний сурах хүслийг бадраах аргачлалаар ажиллаад байх шиг...
 

Тэр самбат өлгөчихсөн харагдаж байгаа зүйл бол наадаг дэлгэц байсан. Дууссаны дараагаар хуйлаад хураачихаж байсан. Сэтгэж байна уу? Тэрийгээ ангиуд ээлжилж хэрэглэнэ. Түүнээс нэг өмчлөхгүй. 

Цаашлаад сургуулийн төсөвт ч хэмнэлттэй. Нүсэр том дэлгэц гэхгүй, зөөхөд амар. Үнэ өртөг мэдээж бага. 

Гэх мэтээр эд нар асар энгийн, төсөр амьдраад, ажиллаад байх юм өө. 

Нэг удаад нь Филипин хүүхэнтэй хамт явсан. Бас хөөрхөн нутгийнха зүйлсийг авчирсан байсан. Нэг яваад үзчихмээр улс шиг санагдсан шүү. Хоол унд сайтай газар шиг санагдсан. Хүүхнүүдэд шүү дээ. Махчин эрчүүдэд бол мэдэхгүй юм дөө. 

Нэг иймэрхүү орчин сэдэвт бичлэг өндөрлөж байх шиг байна. Утсаа ухаж байгаад дахин зураг гаргаад ирж магад л юм. 

Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье...

2020年12月12日土曜日

Хайрын захиа

Саяхан багшлаад дууссан даа, бага сургуульд. Сурагчдаас минь захиа ирээд эхэлсэн. Сэтгэгдэл юм л даа, товчоор хэлбэл. 

Би түүнийг нь "Хайрын захиа" гэж нэрлэдэг. Уншихаар хөөрхөн. Заримдаа ч "Хөөе юу сонсож байсан юм бэ? Би тэгж хэлээгүй дээ" гэж бодогдоно. Хо хо.

За энэ нэг нь. Ихэнх нь миний зураг болон сурагчдын зургийг хэвлээд хавтасласан байсан болохоор, эндээ оруулж төвдсөнгүй. Төлөөлөл болгоод нэгийг л орууллаа. 

Зарим сургууль ийм жигнэмэг өгдөг. Сургуулийнхаа нэрийг сийлчихсэн байдаг. Хатуудуу, би хааяа идэх дуртай. 

Монголоор мэндчилгээний хэллэгээс эхлээд иймэрхүү ойр зуур хэлдэг үгнүүдийг хэвлээд авч явдаг юм. Самбар энэ тэр дээр бичнэ гэхгүй амар. Анги ангид нь орвол ч самбар бэлэн л дээ. 

Заримдаа зааланд цуглуулж хичээл заадаг тул ингээд бэлэн байхаар зүгээр. 

Эдний энэ энгийн зүйлс таалагддаг. Заавал үнэтэй цайтай зүйл өгөх гээд байхгүй. Эхэндээ ч монгол зангаараа иймхэн гэж боддог байсөөн байсан. Хи хи.

Дараа хөөрхөн хөөрхөн сэтгэгдлүүдээс нь орчуулж бичнэ ээ. 

Бүгдэд нь амжилт хүсье. Түр баяртай...

2020年12月11日金曜日

Номын жагсаалт 3

Цаасаа ухаж яваад нэг цаас олоодохсон чинь номын жагсаалт байлаа. Ганц нэгийг нь дарсан байна. Хоёр жилийн өмнө захиж авчруулаад, уншчихсан номнууд байна. 

Олж уншиж амжаагүй байгаагаа эндээ жагсааж бичлээ. 
1. Тэрслүү охидод зориулсан бяцхан зөвлөгөө
2. Цэнхэрлэн харагдах уулс-С.Эрдэнэ
3. Сармагчин бол сармагчин-П.Баярсайхан
4. Цас-Орхан Памук
5. Дипломат үйл ажил-Хенри Киссинжер
6. Хатан цадиг түүхэн туужис
7. Бүшидо-Нитобэ Иназо
8. Номын жор-Б.Базарсүрэн
9. Хар хулангийн бөгж-Нирунзу
10. Үүрийн туяа-Бямбын Ринчен
11. Миний аав бурхан биш-Х.Эрдэмбилэг
12. Мөнгөн ноён-А.Толстой
13. Цаасан шувуу, Мянган нарны цацраг, Уулсын цуурай. Гурвалсан роман-Д.Болдбаатар
14. Цойлогсод-Д.Бүжинлхам
15. Чамд хэн итгэх юм бэ-Вангийн нулимс-Тодко Самсон
16. Сахар-Л.Энхзул
17. Хүн байх эрхгүй-Дазай Осамү
18. Амраг-Маргерит Дьюра
19. Усны гудамж-Санжийн Пүрэв
20. Шоша-Исаак Зингер-Хөхдүү хавтастай нь. Хоёр байсан, интерномоос хайсан чинь. 

Мөн анхны номын жагсаалт бичлэгт бичигдсэн Хөөрөх мөчийг дарчихлаа. Япон хэлээр уншчихсан тул. Монголоор уншаад яахав дээ тийм ээ? 

Энд бичигдсэн Хатан цадиг юу билээ? Номын сангаа нэг ухъя байз. Хаан цадиг нь ч байл уу? Уншиж амжаагүй л яваа. 

Нэг нартай завтай өдөр бөөндөх юмсан тийм ээ? За яахав, зулзагууд минь жаахан томрог. Тэгэхээр угаасаа цаг зав ихтэй, цомцойгоод л суух байх...

Аан тийм, Нирунзу файл хэлбэрээр байгаа юм байна. Аан бас Тунгалаг тамир романыг файлаар авчихсан. Нээрээ төлбөрөө төлөхөө мартчихсан яваа юм байна. Яана аа. Ойрын хугацаанд төлнө өө. 

Ёстой муухай зүйл болж шүү. Бага зулзага халуурч энэ тэр гээд ухаан санаа шаал өөр газар явж байсан нь тэр дээ. 

Гэснээс надад монголоос гурван ширхэг ном ирж яваа. Японд ирчихсэн байна гэсэн. Энэ долоо хоногтоо миний гар дээр ирчих байгаа. Горьдоод л хүлээгээд л сууна. хэ хэ. 

Өө тийм хоёр ном бас ирсэн. Энэ 2 номыг би өнгөрдөг жилийн 12 сард өөрөө захиад авахуулчихсан, наашаа ирэх хүн хүлээгээд л байлаа. Жилийнхээ ой дээр эзэндээ ирсэн. 

Тодруулагч энэ тэрээ бариад тухтайхан сууна даа. За нэг иймэрхүү. Бүгдэд нь амжилт хүсье. Та нар минь хөл хориогоо үр бүтээлтэй даван туулаарай. Би хэдийгээр хөл хориогүй ч гэсэн хичээнэ ээ. 

Маргааш болтол баяртай...

2020年12月10日木曜日

Чанамал

Худалч хүнд амьдралдаа анх удаагаа чанамал хийгээд. Хийвэл чаддаг л юм байна би чинь. Хэ хэ. 

Өдийд чинь том жижиг лимон жимсний улирал. Эд нар лимон жимсийг ваннтай ус энэ тэрдээ хийж усанд орно оо тансаг. Бид хааяа бас тэгнэ. Эртээд бага зулзага их сонирхоод, идэж үзэх гээд л байх шиг байсан. 

За энэ томыг нь чөтгөр лимон, арслан лимон гэж нэрлэдэг гэсэн. Хань ижилд хүн өгөөд. Би ч эхэндээ юу хийхээ мэдэхгүй хэд хонуулсан. Хэ хэ. Гэнэт ухаалаг утастайгаа санаад. Ютүбээс хайсан чинь гараад ирж байна шүү. 

Хэл ус сайтай хүн чинь, дор нь л ойлгоод, дагаад хийчихсэн. Хи хи.

Бас л хөөрхөн ажиллагаатай эд байна лээ шүү. Гэхдээ яахав, угаасаа манай монгол хоол энэ тэр чинь өөрөө бас нэлээд ажиллагаатай юм хойно. Цуйван энэ тэр сэгсрэхээс ч амархан л даа. Ккк. 

Нээрээ бодоод байсан энэ цуйван сэгсрэх, банш бууз чимхэх чинь бас л ажиллагаа ихтэй тийм ээ? Яахав багад минь ухаалаг утас, нет гэх мэт зүйлс байсан биш. Тэгэхээр чинь одоо юу л байна цаг байсан байна даг. Хэ хэ.

Ямартай ч чанаад шилэн саванд дараад авсан. Энэ ногоон болохоор оригами. Дунд зулзага нугалж өгсөн. 

Дээрээс нь дроноор харахад нэг иймэрхүү. Ха ха. Ирээдүйд дронтой болно оо. Тийм ээ. 

Халуун буцалсан усанд хийгээд л уух ч ай даа мөн ч амттай. Том зулзага бид хоёр л идэвхитэй ууж байх шив. Чихэргүй тараг энэ тэрд холиод л. Бусад гишүүд уухгүй л байна. Бага зулзага угаасаа ойлгомжтой. Чихэрлэг талдаа тул өгөх гэж хүчлэхгүй.

Сахар их хийж байсан. Би ч бага зэргийг хийлээ гэж бодсон чинь бас л нялуун талдаа болсон байна лээ. Дараа хийхдээ зөгийн бал хийж үзнэ гэж бодож байгаа. 

Энэ шилэнд байгаа нь дээрх гурвын нэг л ширхэгээр нь хийсэн. Овоо хэмжээтэй болдог юм билээ. Гурвуулангаар нь хийнэ гэвэл шил энэ тэр гээд залхуу хүрээд. Ккк. 

Олон хоноод ирэхээрээ жимс нь өөрөө зөөлөрсөн. Чанамал хийх үү яах уу? гэж эргэлзээд л байж байна. 

За бүгдэд нь амжилт. Эх орныхоо тухай уншихаар жаахан бухимдах гээд байгаа шөө. Журмын нөхөд гайгүй биз дээ? Гялс хариу...

2020年12月9日水曜日

Гэгэлзэн гэгэлзэн

Сүүлийн хэд хоног солонгос савангийн дуурь үзээд. Солонгос хэлэнд ус цас болох нь холгүй байна. Ха ха. 

Худлаа худлаа. Япон хэлээр үзээд байгаа тул юун ус цас. Ганц нэг үг л тогтоож байна. 

Чуваёо, күрэссо, кэнчяна гэх мэт. Хэ хэ. Зөв сонсож цээжилж буй эсэхийг чөтгөр бүү мэд. Дараа солонгост буй найзтайгаа солонгосоор ярина аа ярьшиг зүгээр. Ккк.

Гол нь хайр дурлалт хосуудын эхний оршил, хоорондоо дурлалцах хүртэлх хэсэг нь хөөрхөн санагдаад. Гэгэлзэн гэгэлзэн үзээд л. 

Залуухан байхдаа И Бён Хон-д хэсэг дурласан. Одоо бол яг тэр гээд хэлж мэдэхгүй, нэрийг нь цээжлэхгүй байгаа. 

Аан тийм, энэ хүүхнүүд нь бөгс нь хариугүй цухуйчих гээд, яасан ч богинохон банзал өмсдөг юм? 

Манай муу өнөөх бондгор дарга бөгсийг нь илчихдэг нь аргагүй ч юм шиг. Илээд өгөөч ээ гэсэн маягийн богинохон. Хэ хэ. 

Аан бас тийм, ямар өндөр өндөр өсгийт өмсдөг юм бэ? Тийм ээ. Би бол одоо хааяа өмсөхөөр хөл өвддөг болсон байна лээ. Бас олигтой алхаж чадахгүй, доёго доёго гэхээр болсон байдаг шүү. 

Цагийн сайханд өмсдөг байсөөн байсан. Одоо ч тэгээд өдөр тутамдаа түүртээд, аль болох хурдан угладаг, зогсоогоороо тайлчихдаг навтгар гутланд дурладаг болжээ. 

Ядаж байхад япончууд угаасаа гуталны мэдрэмж тааруу, энд тэнд гутал тайлах тохиолдол их гардаг. Заримдаа ч тааруу гэсэн гуталныхаа ар дээр гишгэчихдэг. Уучлаарай, гуталнууд минь. Анх авахдаа тааруу гэж аваагүй л  байлтай тийм ээ? 

Одоо нэгийг дуусгачихаад хэсэг завсарлана аа. Номоо унших минь, гэгээрсээн гэдэг бичлэг оруулах байх шүү. Сэтгэл санааны бэлтгэлтэй байгаарай. 

Түр баяртай, бүгдэд нь амжилт хүсье.

2020年12月8日火曜日

Далайн хишиг, уулын хишиг

Хагас сайнд айлд очсон доо. Тэгэхдээ идэж уусан ганц зургаа орчуулчих санаатай л. 

Бид уулын хишигтэй хоол хийх тул айлынхан минь байгалийн хишгээр хоол хийсэн. Зориуд. 

Том зулзага яваагүй тул, зулзагат минь зориулж далайн хясаатай, кремтэй шөл, хийж өгч явуулсан байсан. 

Том зулзага

-Хөөх яасан гоё юм бэ? Ойрын хоёр жил гаран идээгүй байх аа? гэсэн. Ха ха. 

Ойлгомжтой биз? Гал тогоондоо хэр зэрэг эргэлддэг нь. Хи хи. 

Миний хичээж хийсэн мантуун буузны минь гурил нь жаахан хөөлт муутай болчих шиг санагдсан. Гэр хүйтэн байв уу? Гэж таасан. Учир нь үдээс өмнө зуурч тавьчихаад орой нь чимхсэн тул. 

Бас нэг таамаг нь амраахаасаа өмнө жаал нухчихсан юм. Дараа нэлээд нялцгайдуу зуурах ёстой юм шиг. Гэх мэтээр ойрхон ойрхон хийж гарших хэрэгтэй бас. 

Бас багынхаа өдрийн унтлагын цагаар цонхоо олгойлгож агаар салхи оруулсан юм. Тэгэхэд л гурил маань даарчихсан байх. Хо хо. 

Охид зул сарын баяраар пицца идмээр байна гэж захиалга өгөөд байгаа. Хичээнэ дээ, өөр яахав. 

За та нарын гал тогоо энэ карантийны үед хэр байна? Бүрэн утгаар нь эзэгнэж байгаа биз дээ. 

Бүгдэд нь амжилт хүсье өө...

2020年12月7日月曜日

Нэг дэх

Нэг дэхэд өглөө гэрийнхэн бүгд албандаа. Бага зулзага бид хоёроос бусад нь. 

Бага зулзагаа үзүүлж, албандаа явж болно гэсэн бичигт тамга даруулах ёстой байдаг юм. Тэр бичгээ цүнхлээд л гарсан. 

Урд шөнө нь дахин бага зэрэг бүлээрээд, 37.4 байсан, өглөө нь. Эмнэлэгт очоод үзүүлсэн чинь 37.9 болчихсон байдаг гэнэ ээ. Хэ хэ. 

Ингээд л бидэн хоёр нь дахин нэг өдөр эрхлэлдээд өнжлөө. Гэртээ ирээд л халуун нь буучихсан. Хэ хэ.

Яг ямар өвчин туссан гэхээр? Стрептококк гэдэг бактерийн гаралтай өвчин. Хоолой өвдөнө, улайна, халуурна, хүнээсээ болоод толгой өвдөх ч байдаг гэх шиг болсон. 

Бага зулзага яг хаана нь өвдөж буйг хэлж мэдэхгүй. Ямартай ч халуурсан. 

Антибиотик уусан. Эм хурдан үйлчилдэг гэсэн. Харин энэ өвчнөөр өвдөж эхэлсний 2-3 дахь долоо хоног дээр бөөрний архаг, хурц үрэвсэл илрэх тохиолдол гардаг гэсэн. 

Эмч тийм тайлбар бүхий цаас өгсөн. Хянамгай, анхаарч байгаарай, хэрэв сэжиглэвэл эмчид ирж үзүүлээрэй гэсэн. Эм зүйч болохоор антибиотикийн найрлагад дээр хэлсэн бөөрний үрэвслийн эсрэг эм бас орсон гэж хэлсэн. 

Ямартай ч шээсийг нь бас давхар хянахгүй бол болохгүй. Хичээнэ ээ. 

Үе үе энэ өвчин дэлгэрдэг. Танил цэцэрлэгийн багш хүүхний ангид бас ганц нэг хүүхэд туссан гэж байсан. 

Аан тийм хань ижил бас бугуйныхаа хавьд үзүүртэй юмаар хатгаад, цус нь тогтохгүй олгойдоод. Эмнэлэг орсон байсан. Ажил дээрээ. Сүүлд үзүүлж харуулсныхаа дараа хэлсэн, надад. 

Нэг иймэрхүү, сайхан залуу, бакь залуу гэсэн хоёр залууд санаа сэтгэл зовсон өдөр өндөрлөх тийшээ хандаж байна. 

Би өөрөө солонгос савангийн дуурь эхлүүлчихсэн. Тэрэнд бас ухаан санаа яваад, хэхэ. Танхай ээж байна уу? Аа бас хааяадаа тэгж нэг зүйлд хэт их шаналалгүй, өөр зүйлд сатаарч барихгүй бол тийм ээ?

За бүгд сайхан амраарай. Маргаашнаас зураг хөрөгтэй бичлэг орж магадгүй. Амлалт бол өгөхгүй шөө. Амьдрал баян...

2020年12月6日日曜日

Бүтэн сайн

Шартаагүй ээ. Та нар шартсан болов уу? Яасан бол гэж бодож байсан уу? Хүний мууд дуртай гэж. Хэ хэ. 

Тааруулж идэж ууна шүү дээ. Монгол хүн байна даа энэ чинь одоо. Хи хи. 

Ингэсэн юм аа. Гэрээс минь жаахан зайтай л даа. Унаагаар бол 10 минут л явах байх. Ойрхон байна уу, ууж идэх шалтаг хайхад бол. Хань ижил бид хоёрын нэг нь машинаа барихгүй бол. 

Такси барьж болно л доо. Хэмнэлт хийх хоббитой надад бол таксины мөнгө хайраан. Хо хо. Ээлжлээд уудаг, ингэж гадуур уух бол. Энэ удаад хань ижлээ уу гээд хэлчихсэн болохоор би өөрөө идэх юм эргүүлсэн шиг, бас бага зулзагаа малласан шигээ л даруухан байлаа. Ккк

Зураг хөрөг авсан л даа. Яг одоо тэр зургаа пс-дээ хадгална, блогтоо оруулна гэдэг жаахан ажиллагаа шаардаад байна аа. Дараагийн бичлэгээр оруулна аа. Өнөөдөр зураггүй бичлэг хийлээ. 

Гэснээс блогоос минь зураг харах дуртай хүн байдаг болов уу? Эсвэл уур нь хүрдэг болов уу? Би ч өөрөө ганц нэг уншдаг блогчид минь зураг хөрөг оруулсан байвал дуртай байдаг...

За үдээс хойш ганц нэг дэлгүүр шагайна аа. Дунд зулзага Санта өвөөд захиа бичиж харагдсан. Одоо дэлгүүр орж захих зүйлээ хайх юм гэсэн. Яагаад хайна гэхээр яг сайн дүрсэлж хэлэхгүй бол Санта төөрөөд будилна гэсэн шүү. Ха ха.

Би албаар чи ганцаараа яваад харчихгүй юу гэсэн чинь

-Яаж тэгж болдог юм, тэгээд ч би ганцаараа тэр хол явж чадахгүй.

-Тэгвэл би тэр дэлгүүрийн чинь гадаа буулгачихъя.

-Та цуг орж, харсан нь дээр шүү дээ. Санаа оноогоо нэмэрлээд.

Иймэрхүү л харилцан яриа боллоо. Ээж аав нь Санта болдог гэж мэдчихсэн шиг байгаа биз дээ? Тэгээд л заавал ээжтэйгээ цуг дэлгүүр орох гээд. Хо хо. 

Нэгэнт орохоос хойш эртхэн шиг орохоос. Корона энэ тэр юу ч болоо билээ? Ганц нэгээ нэмэгдээд л байна. Ёстой нэг ядаргаа байна аа тийм ээ? Уг нь энд тэндхийн улсад вакцинын сураг гараад л. 

Вакцины тухай хоёр тал болчихоод л цэц булаацалдаад л. Бизнес, хортой гэж үзэх хүмүүс ч байх. Яг яах ч ёстой юм бүү мэд...

За дараагийн бишээ маргаашийн бичлэг ортол түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье өө.

2020年12月5日土曜日

Хагас сайн

За өнөөдөр их ажилтай. Хувийнх. Эртхэн хэлчихье. 

Хотын дарга шигээ үйлдэл бүр нь онигоонд ороод, зайлуул... Хувь хувьсгалаа эртхэн хэлээд, ялгаад салгаад явчихгүй зүгээр. Тийм ээ? Үнэндээ л таалагдахгүй байгаа, тэр дарга. 

За тэр ч яахав, бидний өөрсдийн сонголтын алдаа...

Өглөө бага зулзага албандаа аавтайгаа явах байлаа. Урлагийн үзлэгтэй байсан юм. Тэгсэн өчигдөр бүлээрээд албаа амарсандаа. Үдээх хойш үзүүлсэн чинь хоолойны ханиад. 

Ханиад нь халуун нь бууж эхлээд 48 цагийн дараагаар л олон хүмүүстэй уулзаж учирч болно. Мөн албандаа явах бол явж болно гэсэн эмчийн бичиг хэрэгтэй. Ингээд л бид урлагийн үзлэгтээ оролцож чадахааргүй болсон.

Уг нь нэг хөөрхөн номны баатрын дүрд хувирах байсан. Энэ жилийн онцлогоос коронагаас болоод богино хэмжээний, зөвхөн өөрсдийн хүүхдээ л харна. Бас нэг гэр бүлээс нэг хүн л үзнэ гээд зохицоод, арга ухаанаа уралдуулаад, улс эх орныхоо ирээдүй болсон хүүхэд залуучуудын боловсрол, урлаг, спортын ажлыг яаж ийгээд зохион байгуулаад явж байна.

Зураг, бичлэг гэлгүй хүүхдээ сайн хараарай, бичлэг хийх, зураг дарах гээд чичрээд байв аа? Хүүхдийнхээ тоглолтыг анхааран шимтэн үзээрэй гэсэн захиа ирсэн. Бүх эцэг эхэд. 

Мангар санагдаад, уур хүрээд байсан чинь бүр хүүхэд нь оролцож чадахаа байчихдаг гэнэ ээ. Жавхлан юм даа. За яахав эрүүл саруул байхад болно доо болно...

Харин азаар урьдчилаад нэг өдөр жинхнээсээ юм шиг тайлагнаад, тэр өдөр нь мэргэжлийн хүн дуудаж бичсэн. Тэр бичлэгээ тэгээд худалдаж авахыг хүссэн эцэг эхэд зарна. Бас л толгой нь ажиллаж байна уу? 

Би ч бас дуугай байхгүй, зөвхөн өөрийн хүүхдийн бичлэг бус, шал хамаагүй ангийн хүүхдүүдийн бичлэг цугтаа бичигдсэн двд авах нь тийм ээ? гээд хэлчихсэн. Хэ хэ.

Таньдаггүй хүүхдүүдийн бичлэгээр юугаа хийхэв дээ тийм ээ? Гай болж хаа нэгтээ бичлэг энэ тэр нь яваад, хүний хүүхдийн дүрс энэ тэрийг дур мэдэн цацсан хэрэгт орохыг хэн байг гэхэв.

Харж л байхаас. Хэдэн төгрөг гэх нь үү? Хүн ч тэгээд үр хүүхдийнхээ төлөө л юм хойно хэлсэн үнээр нь худалдаж авдаг л байх даа. тийм ээ?

Үдээс хойш дунд зулзага сагсны дугуйлантай. Түүндээ бяцхан хөгжөөнт арга хэмжээ зохионо гэсэн. Янз бүрийн төлөвлөж байсан арга хэмжээнүүд цуцлагдаад, хүүхдүүдээ өрөвдсөн эцэг эхүүд тийм санаачлага гаргасан. Би ч одоохондоо нэг их хөл алдаж гүйж, харайж чадахгүй байгаа. 

Бага зулзага, ажлынхаа дороос цухуйж чадахгүй. Бусад ээжүүдэд даатгааский. 

Конкурсны зулзага өглөө эртлэн гараад явсан. Шалгалттай. Одоо конкурс болтол бараг долоо хоног бүр шалгалт өгөөд явах юм гэсэн. Ээж аавыгаа дуу хуураа намсгаад, даруухан бай гэж захиад байгаа. 

Өнөөх хоёр нь чихгүй толгойлоод, айлд очиж идэж ууна, өнөө орой. Хэ хэ. Харин ч гэртээ амьтан хүн урихгүй байгаа шүү гэсэн шүү юм ярьчихаад. Билэг танхай ээж аав байна уу? Ккк

Мэдээж айлд хоосон очоод идэж уухгүй. Мантуун бууз хийнэ. Хань ижил яс чанах юм гэсэн. Японд тэр бүр айлууд ястай мах чанаад байдаггүй, угаасаа дэлгүүр хоршоонд нь ч зардаггүй. 

Ямар сайндаа шагайгаа танилцуулахаар пүү паа болоод байхав. 

Айл минь ямар хоол хийх нь үү? Айлын хоол амттай байдаг хойно. Зураг хөрөг дарж блогтоо оруулна аа за. Хи хи. 

Яагаад ингээд бие биенийхээ хоолыг буудахаар болсон бэ гэхээр, хань ижлийн тавьдан ангийн урхийг очиж үзмээр байна гээд, айлын эхнэр нөхөр хоёр. Тэгээд л урлагийн үзлэг дуусангуут, уул явж ирчихээд, оройд нь нэг уулзсаных идэж уухаар тохиролцоод. 

Яагаав түрүүчийн долоо хоногт гэрт нь очиж данхтай цайг нь хоосолсон холын хөрш айл минь.

Бүтэн сайнд нь төлөвлөсөн зүйл алга одоогоор. Шартахгүй л байх юм шүү. Ха ха. 

За та нартаа бас амралтын өдрөө сайхан өнгөрөөхийг хүсье. Гэснээс нээрээ өдөр бүр амралттай байгаа биз дээ? Атаархаж байна шүү. Хо хо. 

За түр баяртай...

2020年12月4日金曜日

Үсгийн алдаа

Үг үсгийн алдаагаа түүж засаад өө. Хөөрхий муу блогийнхоо. Гэхдээ зөвхөн "Номын ертөнцөөр" гэдэг булангийхаа. 

Сайндаа ч бишээ, нүүр номын нэг аянд дуудагдаад. Тэгээд номны танилцуулга оруулах гээд. Блог архиваа ухсан чинь нил алдаа. Тэгээд л бөөсөө түүх гэдэг нь болж, засаж бичлээ.

Мөн энэ булангаа монгол хэлээр уншсан ном, япон хэлээр уншсан номоор нь ангилаад, бүлэг үүсгэчихлээ. Сүүлд ном хайхад амар байх. Тэгэхгүй бол урт, дээш доош нь гүйлгэх гэж төвөгтэй санагдаад л тэр. 

Нэг завандаа бусад бүлгийнхээ бөөсийг түүнгээ, бас цэгцэлнэ ээ. Та нарт ийм нэртэй бүлэг байвал зүгээр юм биш үү? гэсэн санаа оноо байвал сэтгэгдэл бичиж үлдээгээрэй. 

За бичихгүй байсан ч яахав дээ. Хэ хэ. Явцын дунд болох байх тийм ээ? Ингэж эрэл сурал болдог нь ихэвчлэн номны тухай сэдэв байдаг л даа, судалгаанаас хараад байхад.  

Судалгаа гэчихэж ээ. Ккк. Дараагийн номоо захихдаа юу билээ? гэж л би өөрөө ухаж төнхдөг байхгүй юу.

Өө тийм, бүх номныхоо тухай бичлэгээ хараахан тохирсон бүлэгт нь зөөж амжаагүй л байна. Бага багаар ялгаж зөөхөөс. Нэг дор амждаггүй ээ. Ойлгоорой.

Эргээд сөхөж харсан чинь оны эхээр, 40 ном уншдаг залуугийн тухай бичсэн байна. Галуу дуурайж хэрээ хөлөө хөлдөөх гэгчээр жилд 40 ном уншина гээд бараг амлалт өгөхөө алдаж. 

Арай ам өчгөө өгчихөлгүй, зорилт тавьсан юм даг уу даа. Одоогоор хэдийг уншсан юм бүү мэд. Энэ сарын сүүлээр нэг тоолох уу даа? Тэгээд ирэх жилийнхээ зорилтыг бас давхар тодорхойлно оо. 

Та нар бол үнэн завтай байаа биз дээ? Олон хоногоор карантийлагдаад. Бөөн завшаан шүү дээ. Би чинь хувь хувьсгалын олон ажлынхаа хажуугаар уншихыг хичээж яваа шүү дээ. 

Яг одоо гэхэд л ажлаасаа чөлөө авчихлаа. Бага зулзага бүлээрээд ээ. 37.5-с дээш бол цэцэрлэг хүлээж авахгүй. Зулзага 37.4 байгаад. Маргааш урлагийн үзлэгтэй юм. 

Тэрэнд нь бэлдээд, өнөөдөр сайхан амраахаар шийдсэн. Ээж ч ойрд зав муутай байсан, зулзагатайгаа эрхэлдэж өнжинө өө.

За тэгээд бүгдэд нь амжилт хүсье өө.